HR Dive: Ажилтнуудын сэтгэл ханамжийн үнэлгээ урьд өмнө байгаагүй сул үзүүлэлтэд хүрчээ
2023, 9 сарын 13. 12:260

Хүний нөөцийн программ хангамжийн BambooHR компанийн зүгээс танилцуулснаар ажилтнуудын сэтгэл ханамж 2020 оноос хойш тасралтгүй буурчээ.

Тайлантай танилцваас, ажилтнуудын сэтгэл ханамж өнгөрөгч оны зургаадугаар сараас энэ оны зургаадугаар сарын хоорондох 1 жилийн хугацаанд нийт 11 хувиар буурсан бөгөөд энэ нь 2021, 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад даруй 15 дахин хурдан буурсан үзүүлэлт болсон байна.

Улмаар ажилтнуудын аз жаргалын үнэлгээг үзвэл цар тахлын үед ч бүртгэгдээгүй тийм бага аз жаргалтай ажиллаж байгаа гэсэн дүгнэлт ч гарчээ. Үүнээс дүгнэвэл ажилтнуудын хүрээнд олноор ажлаас гарах үзэгдэл эцэст нь дуусгавар болж, “Их уй” эхэлж буй гэнэ. Шалтгаан нь олон улсын эдийн засаг тогтворгүй байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээл дэх орон тооны сонголтууд цөөрч, зайнаас ажиллах боломж хумигдсантай холбоотой юм.

Тийнхүү тайланд өгүүлснээр, ажилдаа хамгийн сэтгэл ханамжгүй ажилтнууд эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байна гэсэн бол ашгийн бус байгууллага, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудын сэтгэл ханамж 2023 онд бага зэрэг өссөн гэжээ. Харин ресторан, хүнс, ундааны салбарын ажилтнуудын сэтгэл ханамж 2020 оны зургаадугаар сараас хойш нийт 31 хувиар унасан үзүүлэлттэй байсан юм. Тайлангаас үзвэл энэ цаг үед хамгийн сэтгэл ханамж өндөртэйгөөр ажлаа хийж байгаа ажилтнууд барилгын салбарт л байгаа гэнэ. Тодруулбал, тус салбарт ажиллах хүмүүсийн эрэлт нэмэгдэж, цалин өсөхийн хэрээр ажилтнуудын сэтгэл ханамж ч өсөж байгаа ажээ.


Эх сурвалж: HR Dive

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00