Virgin Media O2 компани Их Британи дахь нийт ажилтнуудынхаа 12 хувийг орон тооны цомхотголд оруулна
2023, 7 сарын 25. 19:100

Үүрэн холбооны оператор Virgin Media O2 компани энэ оны сүүлээр Их Британи дахь нийт ажилтнуудынхаа 12 хувийг цомхотголд оруулах болжээ. Тус компанийн нийт ажилтнуудын 12 хувь гэдэг 2,000 орон тоотой тэнцэх юм.

Virgin Media O2 компанийн хувьд өмнө нь аль хэдийн 800 ажилтнаа орон тооны цомхотголд оруулахаа зарлаад байсан билээ. Тэгвэл үүн дээр нэмэн 1,200 орчим ажилтан орон тооны цомхотголд орох гэнэ.

Компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, “Бидний зүгээс нэг компани болон нэгдэж, хувьсахын төлөө хичээж байгаа бөгөөд хэрэглэгчдэдээ илүү хүрч ажиллахын тулд үйл ажиллагааны загвараа хялбарчлахаар оролдож байна. Тиймээс ч энэ үйл явцын хүрээнд зарим орон тоог танах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Аливаа өөрчлөлтийн үе хэзээд амархан байдаггүй шүү дээ” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21