АНУ: ХНС-аас FedNow төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлжээ
2023, 7 сарын 21. 17:330

Пүрэв гарагт АНУ-ын Төв банк болох ХНС-аас FedNow гэх шуурхай төлбөрийн үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлжээ. Тэдний мэдэгдсэнээр уг үйлчилгээ нь аж ахуй нэгжүүд болон ард иргэдэд мөнгөний урсгалыг хурдасгах боломжийг олгон гэсэн юм.

Улмаар шинэ төлбөрийн үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчид төлбөр тооцоог шуурхай барагдуулж, хэтэвч хэлбэрээр ашиглан татвар, шимтгэлээ цаг тухайд нь төлөх боломжтой гэнэ.

CNBC сувгаас мэдээлснээр одоогийн байдлаар тус үйлчилгээг JPMorgan Chase тэргүүтэй 35 банк дэмжин ажиллаж байгаа гэжээ. Үүнээс гадна банк, зээлийн хоршоодод үйлчилгээ үзүүлэх зорилготой 16 институт FedNow үйлчилгээг дэмжин ажиллаж байгаа юм.

Тийнхүү FedNow шуурхай төлбөрийн үйлчилгээ хэрэглээнд нэвтэрсэн ч үйлчилгээний хүрээнд хэд хэдэн асуулт ургаад байгаа гэнэ. Жишээлбэл, FedNow үйлчилгээг ашиглаж байгаа тохиолдолд банкнууд гүйлгээний шимтгэл авах эсэх багтжээ.

Үйл явдлын хүрээнд төв банкнаас мэдээлснээр тэд системийг цаашид ч хөгжүүлэх бөгөөд гар утасны аппликейшнууд болон банк, зээлийн хоршоодын веб хуудастай холбох ажлыг гэсэн юм.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ Вьетнамын худалдааны статусыг “зах зээлийн эдийн засагтай улс” болгон өөрчлөх үү?
02024-5-10 10:44
АНУ: Хятадын 37 аж ахуй нэгжийг экспортын хяналтын жагсаалтад нэмжээ
02024-5-10 8:23
Японы бодит цалин түүхэнд байгаагүй урт хугацаагаар буюу 24 сар дараалан буурчээ
02024-5-10 7:46
Дуучин Жастин Бибер аав болох нь ээ!
02024-5-10 7:45
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
654264