Европын холбоо 2040 он гэхэд дизель хөдөлгүүртэй ачааны машины борлуулалтыг хязгаарлана
1 сарын 22. 10:270

Европын холбооны парламент уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд дизель хөдөлгүүртэй ачааны машины борлуулалтыг хязгаарлахаар тохиролцжээ.

Financial Times сонины 21-ний өдөр мэдээлснээр, Европын холбооны парламент өнгөрсөн долоо хоногт 2030 он гэхэд тус бүс нутагт худалдаалагдаж буй 5 тонноос дээш жинтэй том оврын ачааны машинуудын нүүрстөрөгчийн ялгарлыг 45 хувиар бууруулах журам баталсан байна. Цаашлаад 2040 он гэхэд энэхүү хувь хэмжээг 90 хувьд хүргэхээр зорьж байгаа аж. Харин зөвхөн хог ачигч, цемент зуурагч, галын машин зэрэг тусгай зориулалтын том оврын машиныг 2035 он хүртэл уг шийдвэрээс чөлөөлөх гэнэ.

Өөрөөр хэлбэл том оврын дизель хөдөлгүүртэй ачааны машиныг худалдаалахыг үе шаттайгаар хориглож буй аж. Түүнчлэн дизель хөдөлгүүртэй автобуснуудыг 2035 оноос эхлэн хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрт хүрчээ. Европын холбоо 2035 оноос эхлэн бензин, дизель зэрэг дотоод шаталтат хөдөлгүүртэй бүхий л автомашиныг хязгаарлахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр дахин мэдэгдсэн юм. Герман, Итали улсууд эсэргүүцэж байгаагийн улмаас энэхүү шийдвэр хараахан эцэслэн батлагдахгүй байгаа билээ.

Хэдийгээр том оврын ачааны машины тоо суудлын автомашиныхтай харьцуулахад хамаагүй цөөн боловч нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаараа Европт суудлын автомашины дараа хоёрдугаарт бичигддэг томоохон хүчин зүйлд тооцогддог юм. Тодруулбал ачааны машинаас ялгарах нүүрстөрөгчийн ялгарал нь нийт тээврийн хэрэгслийн ялгаруулж буй нүүрстөрөгчийн дөрөвний нэгийг эзэлдэг гэх тооцоо бий. Энэхүү шийдвэрийг Европын холбооны гишүүн орнууд соёрхон баталсны дараачаас бүхий л гишүүн улсуудад хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.

Volvo, Daimler Trucks, Scania зэрэг Европын томоохон автомашин үйлдвэрлэгчид энэхүү шийдвэрийг эсэргүүцэхийн зэрэгцээ татаас олгохыг шаарджээ. Лобби бүлэг болох ACEA-ийн албаны хүн Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа “Европын холбооны хуурай замын тээврийн 77 хувийг ачааны машин эзэлдэг. Энэхүү зорилтоо биелүүлэхийн тулд 2030 он гэхэд 400 мянга гаруй утаа ялгаруулдаггүй ачааны машиныг зах зээлд нийлүүлэх шаардлага бидэнд тулгарч байгаагаас гадна тэдгээрийг цэнэглэх станц зэрэг дэд бүтцийг шийдэх томоохон асуудал үүсэх нь тодорхой” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41