Өмнөд Африк: 10 настай 10 хүүхэд тутмын найм нь уншиж сураагүй байна
2023, 5 сарын 17. 15:330

Лхагва гарагт BBC сувгаас мэдээлснээр Өмнөд Африкийн хүүхдүүд 10 нас хүрсэн ч бичиг үсэг тайлагдаагүй байна гэжээ.

Судалгаагаар Өмнөд Африкийн 10 настай 10 хүүхэд тутмын найм нь уншиж чадахгүй байгаа гэсэн дүгнэлт гарсан байна. Улмаар 2016 онд тус улсад бичиг үсэг тайлагдаагүй хүүхдүүд 78 хувьтай байсан бол өдгөө 81 хувьд хүрээд байгаа ажээ.

Судалгааны дүнтэй танилцсан Өмнөд Африкийн боловсролын сайдын хэлснээр хүүхдүүд тийн муу уншиж байгаа нь коронавирусийн улмаас сургуулиудыг хаасантай холбоотой гэсэн байна. Түүний зүгээс өөр хэд хэдэн шалтгааныг нэрлэсэн нь ядуурал, тэгш бус байдал болон дэд бүтэц хангалттай хөгжөөгүй явдал ч хүүхдүүдийн бичиг үсгийн боловсролд нөлөөлж буй гэжээ.

Өмнөд Африк улсын хувьд албан ёсны 11 хэлтэй ч хүүхдүүд тэдгээрийн алийг нь ч уншиж ойлгохгүй түвшинд байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13