Боловсролын салбарын хамгийн том, үнэт капитал болох "БАГШ"-ийг хөгжүүлэх төсөлд ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУД хамтрахаар боллоо
3 сарын 29. 11:460

Иргэн бүрд ажлын байр уриатай Зангиа.мн “Гэрэгэ Системс компанитай технологийн шийдлээр дамжуулан боловсролын салбарт бодитой хөрөнгө оруулах, багш сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын ажилчдын амьдралын чанар, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх асуудалд дэвшил авчрах болон нийтийн оролцоотой, технологид суурилсан сургалтын тогтолцоог хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд сургуулийн ажилтан, багшийн хөгжилд зориулсан сургалтын системийг хөгжүүлэх, E-BOLOVSROL.MN платформын бүртгэл, хяналтын системүүдийг хүртээмжтэйгээр ашиглах, эх орны өнцөг булан бүр дэх багш сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан цахим сургалт тогтолцоог шинэ тутам хурдацтай хөгжиж буй технологийн шийдлээр дамжуулан хөгжүүлэх ажлуудыг эхлүүлнэ.

Монголын иргэн бүрд ажлын байр уриатай Зангиа.мн компани хөдөлмөрийн зах зээлийн 95%-ийг нийтэлдэг бол “Гэрэгэ Системс” орон даяар нийт 862 сургуулийн цахим номын сүлжээг бий болгох төслийг хэрэгжүүлээд байгаа юм. Зангиа.мн “Гэрэгэ Системс” компани салбар бүрд дэвшилтэт технологиор дамжуулан, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг бүтээх, хөдөлмөрийн зах зээлийг төгөлдөржүүлэх, хялбаршуулах тал дээр санал нэгдэн хамтран ажиллахаар боллоо. Мөн Зангиа Аудио, Зангиа Академи зэрэг төслүүдээр дамжуулан орон нутагт хүртээмжтэй мэдлэг мэдээллийг түгээх хамтарсан хөтөлбөрийг эхлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13