Ажлын хажуугаар өөрийгөө хөгжүүлэн, ур чадвараа дээшлүүлэх 5 арга
2020, 3 сарын 10. 14:414

Өдрөөс өдөрт ажилдаа өсөлт гаргахгүй гацсан мэт санагддаг уу?

Ихэнх хүмүүс одоогийн ур чадвараа сайжруулах талаар эрэлхийлж байдаг. Өөрийгөө хөгжүүлэн, шинэлэг санал санаачилгаар цэнэглэгдэж байх нь хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай хэвээр байж, ямар ч ажил олгогчдын хувьд үнэ цэнэтэй ажиллах хүчин байх болно.

Мэдээж бүтэн цагаар ажиллаж байгаа үед ур чадвараа дээшлүүлэхэд цаг гаргахад асуудал гардаг. Боловсрол эзэмших болон бусад ур чадвараа дээшлүүлэхийн тулд одоогийн ажлаа хүлээлгэж өгөх шаардлагатай гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг.

Аз болоход бүтэн цагаар ажиллаж байхдаа хэт их ачаалал авалгүйгээр ур чадвараа нэмэгдүүлэх арга замууд байдаг. Тэдгээрээс танд сонирхуулахад: 

  1. Хувийн төлөвлөгөөгөө боловсруулах

Эхлэхээсээ өмнө төлөвлөгөө гаргах нь чухал. Та хоёр сар эсвэл хоёр жилийн дараа хаана байхыг хүсэж байгаагаа шийдэхийн тулд өөрийн давуу тал болон сонирхлоо тодорхойлох хэрэгтэй. Тэндээс өөрийн нөөц бололцоо, цаг зав, хэр зэрэг дэвшихийг хүсч байгаагаа тэмдэглэж аваарай. Дараа нь таны эцсийн зорилго юу болох, түүнийг хэрэгжүүлэхэд ямар ур чадвар шаардагдахыг тодорхойлно уу. Жишээ нь та борлуулалт хийж сурах гэж байгаа бол танилцуулах болон хэл ярианы ур чадвараа ахиулах хэрэгтэй гэх мэтчилэн төлөвлөх нь зүйтэй. 

  1. Удирдах ажилтан, хамт ажиллагсадтайгаа ярилцах

Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх хамгийн таатай нөхцөл бол ихэнхдээ өөрийн ажлын байранд байдаг. Олон компаниуд ажлын байрны сургалтад хамрагдаж, өөр өөр хэлтэс, ажлын орчинд шилжих ур чадварыг эзэмшүүлэх болно. Хамтран ажиллагсад болон удирдлагуудтайгаа ярилцах нь танд илүү их суралцах боломжийг олгох болно. Энэ нь сургалтад суух эсвэл тухайн компанийг бүхэлд нь хэрхэн ажилладаг талаар сурахад өөр хэлтэст хэсэг хугацаа зарцуулж болно гэсэн үг юм.

  1. Хувийн төслийг эхлүүлэх

Интернетийн тусламжтайгаар суралцах боломж хязгааргүй юм. Та өдрийн хоолны үеэр подкастуудыг сонсох эсвэл хамгийн сүүлийн үеийн дижитал маркетингийн чиг хандлагыг унших замаар гуравдагч хэлийг сурахаар шийдэж болно. Эсвэл та график дизайны чадвараа нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол Adobe Photoshop эсвэл InDesign дээрх онлайн хичээлүүд нь танд таалагдаж магадгүй юм. Эдгээр "хувийн төслүүд" нь таны сонирхлоос үүдэлтэй байж болох боловч шинэ чадварууд нь таны мэргэжлийн амьдралд хэрэг болох магадлалтай. Хийх дуртай зүйлс нь ихэнхдээ хөдөлмөрийн зах зээл дээр ур чадвар болж хувирдаг. Тийм ээ, хэн нэгэн япон хэлээр чөлөөтэй ярьдаг байх нь дараагийн ажилд орох ярилцлагын үр дүнг нэмэгдүүлэх хүчин зүйл болж магадгүй юм.

  1. Олон нийтийн арга хэмжээнд оролцох

Аль болох олон семинар, хурал, үзэсгэлэн, танилцуулгын арга хэмжээнд оролцоорой. Мэргэжлийн холбоо, салбарын уулзалтад оролцож өөрийнхөө сонирхож буй салбарын мэргэжилтнүүдтэй танилц. Салбарынхаа шилдэгтэй харилцахдаа та мэдлэг чадвараа хурдан өргөжүүлж, магадгүй таны хаалгыг нээж өгөх болно. Олон тооны онлайн нийгэмлэгүүд байдаг бөгөөд гишүүдтэй нь салбарын хамгийн сүүлийн үеийн сэдвүүдийг ярилцаж, санал бодлоо хуваалцаж, туршлага солилцож болно.

  1. Сургалтад хамрагдах

Бүтэн цагаар ажилласан ч гэсэн таны ур чадварыг дээшлүүлэх арга замууд байдаг. Сургалтад хамрагдаж хичээл хийх нь таны цаг зав, энергийг өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэхэд зориулах гайхамшигтай арга юм. Мөн өмнөх мэдлэгээ сэргээх, баталгаажуулахад тань туслах болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
Oyunbileg
103.17.108.88
   /
2021, 2 сарын 22. 2:39

1000

Temuujin
103.17.108.88
   /
2020, 12 сарын 13. 10:27

Софт скилз-Хард скилзийн ундсэн чадваруудыг ажил амьдралдаа хэрэгжуулж байгаа. Ихэнх хумуус цайны цагаараа зугээр Фэс ухаад суучихдаг. Эр эмгуй дарга цэрэггуй бугд !

ууганбаяр
103.17.108.88
   /
2020, 9 сарын 18. 19:00

Хэрэгтэй мэдээллүүд өгсөнд баярлалаа

Аманбол
127.0.0.1
   /
2020, 5 сарын 25. 17:28

сайхан мэдээлэл байна.

Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20