Одоогоор мэдэгдэл алга байна

Юнигаз ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ЮниГаз” ХХК нь 2005 оноос эхлэн зах зээлд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн. Монгол улсад хийн түлшийг айл өрх, авто машин, үйлдвэрлэл, уул уурхай, дулаан хангамж, барилга байгууламж, үйлчилгээний газрууд тэр дундаа нийтийн хоолны салбарт өргөнөөр ашигладаг бөгөөд ЮниГаз ХХК нь айл өрх, байгууллага, автомашинд зориулсан гурван үндсэн чиглэлээр үйлчилгээгээ үзүүлжбайна. Бид нийтийн хоолны салбарт хийн түлшний зөв, аюулгүй хэрэглээг хэвшил болгох зорилгоор байгууллагын гал тогоо, ресторан, зочид буудал зэрэг 400 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудад олон улсын стандарт бүхий хийн хангамжийн угсралт холболтыг хийж, чанартай хийн түлшээр тогтмол ханган нийлүүлж байна. Хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, зах зээлд хямд үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор 2015 онд агуулахын өргөтгөл хийж Монгол улсын нэг сарын хийн түлшний хэрэглээг хангах хүчин чадал бүхий 1000тн-ын багтаамжтай хий цэнэглэх станцыг байрьж байгуулав. ЮниГаз ХХК нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий дадлага туршлагатай ажилтан, инженер, менежментийн багаас бүрдсэн нийт 5 алба, 200гаруй ажиллагчтай залуу хамт олон бөгөөд ихийг хийж бүтээхийн төлөө нэгэн зүгт тэмүүлэн ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Шингэрүүлсэн нефтийн хийн импорт, борлуулалт
  • Шингэрүүлсэн нефтийн хийн хүргэлт, нийлүүлэлт
  • Айл өрхөд зориулсан хийн хангамжийн шугам хоолойн угсралт
  • Нийтийн хоолны салбарт хийн хангамжийн шугам хоолойн угсралт
  • Барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хийн түлшний систем
  • Хийн хангамжийн зураг төсөл
  • Автомашин хийгээр цэнэглэх станц
  • Тээврийн хэрэгсэлд автогазын нэмэлт тоног төхөөрөмж суурилуулалт
  • Хийн түлшний бөөний борлуулалт
  • Хийн түлшит тоног төхөөрөмжийн худалдаа
  • Даралтат савтай харьцаж ажилладаг ажилтны ХАБЭА-ны сургалт

-ЭКО ХЭРЭГЛЭЭГ ТАНД-

  • Алсын хараа

    Бид байгальд ээлтэй, шилдэг технологиор цэвэр эрчим хүчийг түгээж, хүн бүрийн эрхэм сонголт нь байна

  • Эрхэм зорилго

    Бид хийн түлшний зөв хэрэглээ, ухаалаг шийдэл, жишиг үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж, чанараар тэргүүлнэ.

  • Уриа

    Эко хэрэглээг танд

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Үнэт зүйлс

    1. Аюулгүй ажиллагаа 2. Хэрэглэгчээ дээдлэх 3. Чадварлаг, өөриймсөг хамт олон 4. Шудрага, ёс зүйтэй 5. Шинэлэг шийдэл

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, 14220, Сүхбаатар дүүрэг, Элчингийн гудамж-9, (Чехийн элчин сайдын яам), Скай Плаза Бизнес төв, Д корпус, #401 тоот, ЮНИГАЗ ХХК Tell: +976-75757755 E-mail: hr@unigas.mn

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.