Цахилгаан станцын төсөл болон ашиглалтын үйл ажиллагаанд инженер, техникийн орчуулга хийж гүйцэтгэнэ.
Үйлдвэрлэлийн зардлыг гүйцэтгэл болон бусад үзүүлэлттэй харьцуулан төлөвлөх; Шаардлагатай үр ашгийг тооцоолон судлан, үр ашгийг тооцоолол хийх; Компани, төслийн гүйцэтгэлийг тогтмол гаргаж, төлөвлөлт гүйцэтгэлийг тайлагнах, үйлдвэрлэлийн гүйцэтгэл, тоног төхөөрөмжүүдийн цаг ашиглалтын мэдээг нэгтгэх, тайлагнал, дүн шинжилгээ хийх; Удирдлагыг шаардлагатай мэдээллээр цаг тухай бүрд гаргаж өгөх;
Компанийн хүний нөөцийн дүрэм журам, хөдөлмөрийн харилцаатай холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг уурхай, төслийн талбайд хэрэгжүүлэх; Шинэ ажилтныг хүлээж авах, танилцуулах, чиглүүлэх сургалтанд хамруулах, зөвлөгөө өгч дадлагажуулах замаар ажлын үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх; Ажилтнуудын ээлжийн хуваарийг нэгтгэн зохицуулалт хийх, тухай бүр цаг бүртгэлийн програмд оруулах, зааварчилгаа өгөх, хяналт тавих, ээлжийн хуваарьт бус хугацаанд ажиллах ажилтны ажлын цагийн хуваарийг програмд оруулах, тайлан гаргах; Нээлттэй ажлын байрны мэдээллийг сонирхож буй ажил горилогчид хүргэх, бүрдүүлэлт хийх, орон нутгийн ажлын байрны өдөрлөгт оролцох; Компанийн соёл, уур амьсгалыг сайжруулахад санаачилгатай, манлайлж ажиллах, урлаг, спорт, идэвхжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд;
Компанийн хэмжээнд уурхай болон эрчим хүчний үйл ажиллагаан дах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй байгаль орчны бодлого, менежментийн нэгдсэн системийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх; Компанийн бүх түвшинд ХАБЭАБО-ны тухай хууль, дүрэм, журам, олон улсын стандартуудыг мөрдөх, хэрэгжилтийг хангуулах, ХАБЭАБО-ны гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх замаар аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулж хэлтэс нэгжүүдтэй хамтран байгууллагын ХАБЭАБО-ны соёлыг бий болгох, манлайлж ажиллах; Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тохиолдол үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, сургалт, үзлэг шалгалтын арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх; Эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах, эрсдэлийн үнэлгээ, хохирлыг илрүүлэх ба багасгахад чиглэсэн системтэй шинжилгээ хийх, Аюултай тохиолдлын шалтгааны судалгаа, шинжилгээ хийх, осол аваар гарсан үед шуурхай арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх; Обьектын хэмжээнд галын аюулгүй байдлыг хангах, заавар дүрэм журмыг боловсруулах, барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах; Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд оролцож, байгаль орчин хамгаалах төлөвлөгөө боловсруулах ба хэрэгжилтэд хяналт тавих, үзүүлэлтүүдийг тогтмол хянах, тайлагнах; Гэрээт болон туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих;
Станцын тоног төхөөрөмж болон түүний туслах тоног төхөөрөмжийн угсралтын технологийн аргачлал болон техникийн батлагдсан зураг төсөлд нийцүүлж угсралт, туршилт, тохируулга болон ашиглалтад хүлээн авах үеийн техникийн процесст чанарын хяналт тавьж, баримт бичгийн бүрдүүлэлт хийх
Барилгын төсөлд архитектурын зураг төсөл боловсруулах, тооцоолох, мэргэжлийн шийдэл гаргах Барилгын ажлын деталь зураг гаргах, зургийн байгууллагаас ирүүлсэн зураг төслийн чанарт хяналт тавих Зураг төсөлтэй холбоотой үйл ажиллагааг шаардлагын дагуу гүйцэтгэх, харилцааг зохицуулах, баримт бичиг боловсруулах Тоног төхөөрөмж, заслын материал, техникийн үзүүлэлтийг тодруулах, тэдгээрийн техникийн шаардлагыг боловсруулах. Эх загвар зураг болон зургийн даалгаврын дагуу бүх шатны зураг төслийг гүйцэтгэх /3D/, Mатериалын тоо хэмжээг тодорхойлох Олон улсын болон дотоодын норм дүрмийн шаардлагын дагуу техникийн шаардлага боловсруулах Шаардлагатай тохиолдолд өөрчлөлтийн зураг төслийг гүйцэтгэх, батлуулах. Барилга угсралт хариуцагч байгууллага болон төслийн нэгжүүдтэй хамтран ажиллах, гүйцэтгэлд хяналт тавих,баталгаажуулах Архитектурын шийдлүүдийн танилцуулга бэлтгэх Төслийн багийн гишүүдтэй хамтран ажиллах Төслийн тайлан, дүгнэлт гаргах ХАБЭА-н нийтлэг шаардлага"-ыг мөрдөх, Төслийн талбайд үүссэн аюулыг мэдээлэх, илэрсэн аюулыг арилгах
Компанийн сүлжээний дэд бүтцийг төлөвлөх, хэрэгжүүлэх, засвар үйлчилгээ хийх; Бүх төрлийн сүлжээний аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангах; Сүлжээний төхөөрөмжүүдийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах; Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргүүд;
Зуух болон түүний туслах тоног төхөөрөмжийн угсралтын технологийн аргачлал болон техникийн батлагдсан зураг төсөлд нийцүүлж угсралт, туршилт, тохируулга болон ашиглалтад хүлээн авах үеийн техникийн процесст чанарын хяналт тавьж, баримт бичгийн бүрдүүлэлт хийж, зохион байгуулалтаар хангаж ажиллах.
Төслийн баримт бичгийг Англи хэлээр боловсруулах, хадгалах, ашиглах, хүлээн авах, шинэчлэх Бичиг баримтын үнэн зөв, алдаагүй байдалд хяналт тавих
Цахилгаан станцын лабораторид нүүрсний шинжилгээ хийх Дээж бэлтгэх, шинжилгээ хийх Шинжилгээний үр дүн тайлан бичих Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах Шинжилгээний стандарт, дүрмийг баримтлах Лабораторийн орчны шинжилгээ хийх
Компанийн бүхий л үйл ажиллагааны эрсдэлтэй цэгийг тодорхойлох, компанийн үйл ажиллагааны хүрээнд аливаа эрх зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах, хууль, эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг хангахад шууд удирдлага болон бусад газар, хэлтэс албаны удирдлагад мэдээлэл, зөвлөгөө өгч хамтран ажиллах; Компанийг хууль, шүүх төрийн байгууллагад төлөөлөх, байгууллагын эрх ашгийг хамгаалах; Эрх зүйн болон бодлогын баримт баримт боловсруулах; Гэрээ, контракт болон эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн бүх төрлийн бичиг баримтыг боловсруулах, хянах; Компанийн эрх зүйтэй холбоотой ажлууд;
Цэвэр бохир усны тоног төхөөрөмжийн угсралтын технологийн аргачлал болон техникийн батлагдсан зураг төсөлд нийцүүлж угсралт, туршилт, тохируулга болон ашиглалтад хүлээн авах үеийн техникийн процесст чанарын хяналт тавьж, баримт бичгийн бүрдүүлэлт хийж, зохион байгуулалтаар хангаж ажиллах,
Цахилгааны станцын төслийн үндсэн болон туслах барилгын угсралт, суурь цутгалт үйлдвэрлэгчийн угсралтын зааварын дагуу явагдаж байгаад Захиалагч талаас хяналт тавих; Төслийн хүрээнд багтах барилга, байгууламж , зам талбай дэд бүтцийг ашиглалтанд хүлээж авах;
Компанийн хэмжээнд ХАБЭА-н системийг үр дүнтэй хэрэгжүүлэх, сайжруулах, хариуцаж ажиллах; Ажлын талбар дахь аюулгүй байдлын стандарт, журам, заавар, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх; Ажлын байранд аюулгүй байдлын сургалт, мэдээлэл өгөх, аюулгүй байдлын үнэлгээ хийх, илэрсэн үл нийцэл зөрчлийг сайжруулах, арга хэмжээ авах; Аюулгүй ажиллагааны зорилтыг бүх түвшний нийт ажилтнуудад таниулах, аюулгүй ажиллагааны журам, зааврыг дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгаж, ажлын талбар дээрх ажилтнуудтай ярилцах, санал зөвлөмжийн дагуу сайжруулалтыг тогтмол зохион байгуулах; Техникийн аюулгүй байдлын системийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх; Ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн аюулгүй байдлыг хянах; Аюулгүй байдлын зөрчил гарахаас сэргийлэх, осолд дөхсөн тохиолдол илэрсэн үед цаг алдалгүй шаардлагатай бүхий л арга хэмжээг авах, энэхүү ажлыг удирдан зохион байгуулах;
АБТ дагуу ажил үүрэг гүйцэтгэнэ Инженерийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд чанарын баталгаажуулалт хийх; Цахилгааны тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн туршилт, суурилуулалт, ашиглалтанд оруулах үед хяналтын цэгүүдэд үзлэг хийхэд оролцох Туслах гүйцэтгэгч компанийн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажилд байнга хяналт тавих Төслийн болон өөрчлөлтийн менежменттэй холбоотой инженерийн зураг төслийн дүн шинжилгээнд оролцох. Баримтжуулах, хянах ба шалгах үйл ажиллагааг гардан гүйцэтгэх Аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ хийгдэж буй ажил аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, зохих Аюулгүй ажиллагааны стандарт, процесс хийгээд дүрэм журмууд бэлэн байгаа эсэх, тэдгээрийг мөрдлөг болгон ажиллуулах
Цахилгааны гэмтэл гарсан техникт үзлэг хийж засварлах , механик засварын хэсэгт засвар хийх Хүнд машин механизмын цахилгааны гэмтлийг цаг тухай бүрд зөв оношилж, засварлах Авто цахилгааны гарсан эвдрэл гэмтлийг тухай бүр чанартай хийж гүйцэтгэн жолооч болон шалгах механикт хүлээлгэн өгөх Автын цахилгаанчин мэргэжилтэй
Уурхайд ажиллаж байгаа хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор засварын мастерын өгсөн зааварчилгааны дагуу тосолгоо үйлчилгээг хийж гүйцэтгэх.
Хүнд машин механизмыг засч, уулын ажлыг саадгүй явуулах, гарсан эвдрэлийг зөв оношилж түргэн шуурхай засварлах Уурхайн ашиглалтын машин механизмын төрөл бүрийн засвар хавсарч хийх
Тоноглолын засвар үйлчилгээг хийх, тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэх шат тавцан барих, бэхлэх, Хариуцсан тоноглолын хэвийн найдвартай ажиллагаа гоо зүйг хариуцах, Засварын анхан шатны бичиг баримт хөтлөх.
Худалдан авалтын хэлтэст автомашинаар үйлчлэх Бараа материалыг цуглуулах, тээвэрлэх Бараа материалын бүрэн бүтэн байдлыг хангах Машины бүрэн бүтэн, цэвэр байдлыг хангах Автомашины засвар үйлчилгээг графикийн дагуу хийлгэх Монгол Улсад мөрдөгдөж буй хууль дүрэм, замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд
Гидрогеологич чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Ил уурхайн Гидрогеологийн асуудлыг хариуцан ажиллана, Газрын гүний болон гадаргын уснаас үүдэлтэй уурхайн үйл ажиллагаанд учирч болох эрсдэл, хүндрэлүүдийг удирдахад мэргэжлийн чиг үүрэгтэй уурхайн ашиглалтын болон геологийн багийг дэмжин ажиллах, Уурхайн ус шүүрүүлгийн ажлыг хариуцан ажиллах ба геологийн багийг мэдээллээр ханган ажиллах, Гидрогеологийн нэмэлт судалгааны шаардлага, цар хүрээг тодорхойлох, нэмэлт судалгааны ажлыг гүйцэтгэхэд талбайн хяналт, зөвлөмж өгч ажиллах, Усны даралт, параметрүүд болон бусад нөхцөл байдлыг харгалзан ил уурхайд тохирох ус шүүрүүлэлтийн болон удирдлагын дэвшилтэт технологийн судалгааг бие даан гүйцэтгэх,
Цахилгаан станцын үндсэн барилга угсралт, метал хийц, шугам хоолой угсралт, механик эд ангийн гагнуурын ажлыг, холбогдох норм стандартын дагуу хийж гүйцэтгэхэд чиглэнэ.
Мэдээллийн системүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажилтнуудад технологийн тусламж дэмжлэг үзүүлэх, компьютер техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах; Сүлжээний хэвийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг хангах; Компанийн дотоод тоног төхөөрөмжийн холболт, хэвийн ажиллагааг хангах; Мэдээллийн технологийн шинэ систем, технологи нэвтрүүлэлтэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
1. Уурхайн техник ашиглалтын төлөвлөгөө, засвар үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн засварын хэлтсийн ажилтнуудыг зохион байгуулах 2. Уурхайн машин, механизм, хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг 85%-с буулгахгүй хангаж ажиллах 3. Техник ашиглалтын байдалд дүн шинжилгээ хийж, уурхайн бүтээлийн төлөвлөгөөнд мэргэжлийн зөвлөмжөөр хангах 4. Өөрийн удирдлагад байх ажилтнуудын техникийн мэдлэг, чадварыг шалгах 5. Техникүүдийн бүтээмж, элэгдэл, засвар үйлчилгээ болон зардлын төсөөллийг хоёр жилээр хийж техникийн өгөөжийн таамаг гаргах 6. Засварын газар, төслийн талбайд ажиллагсдын хэвийн ажиллах нөхцөлөөр хангаж, аюул эрсдэлгүй орчин бүрдүүлэх
Цахилгаан станцын халаалт агаар сэлгэлтийн угсралтын технологийн аргачлал болон техникийн батлагдсан зураг төсөлд нийцүүлж угсралт, туршилт, тохируулга болон ашиглалтад хүлээн авах үеийн техникийн процесст чанарын хяналт тавьж, баримт бичгийн бүрдүүлэлт хийж, зохион байгуулалтаар хангаж ажиллахад оршино.
Компанийн хэмжээнд уурхай болон эрчим хүчний үйл ажиллагаан дах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй байгаль орчны бодлого, менежментийн нэгдсэн системийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх; Компанийн бүх түвшинд ХАБЭАБО-ны тухай хууль, дүрэм, журам, олон улсын стандартуудыг мөрдөх, хэрэгжилтийг хангуулах, ХАБЭАБО-ны гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх замаар аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулж хэлтэс нэгжүүдтэй хамтран байгууллагын ХАБЭАБО-ны соёлыг бий болгох, манлайлж ажиллах; Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тохиолдол үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, сургалт, үзлэг шалгалтын арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх; Эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах, эрсдэлийн үнэлгээ, хохирлыг илрүүлэх ба багасгахад чиглэсэн системтэй шинжилгээ хийх, Аюултай тохиолдлын шалтгааны судалгаа, шинжилгээ хийх, осол аваар гарсан үед шуурхай арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх; Обьектын хэмжээнд галын аюулгүй байдлыг хангах, заавар дүрэм журмыг боловсруулах, барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах; Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд оролцож, байгаль орчин хамгаалах төлөвлөгөө боловсруулах ба хэрэгжилтэд хяналт тавих, үзүүлэлтүүдийг тогтмол хянах, тайлагнах; Гэрээт болон туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих;
Хүнд машин механизмуудын засварын төлөвлөлтийг хийх, төлөвлөгдсөн засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг хэрэгслүүдийн захиалгыг өгөх Машин механизмын механик эвдрэл гэмтлийг олж илрүүлэх, оношлох Төлөвлөгдсөн болон төлөвлөгдөөгүй засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх Хүнд машин механизмын эд анги засварлах, өөрчлөх, шинээр солих, орлуулах Ээлжийн засварчдын ажилд хяналт тавих Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах