Тэсо корпораци нь эрчим хүчний хэмнэлтийг илэрхийлэх азийн загвар байгууллага боллоо.

Эрчим хүчний хэмнэлт сэдвээр Азийн загвар байгууллага бий болгох энэхүү төслийг анхлан Япон Улсын Эдийн засаг, Худалдаа, Аж үйлдвэрийн яамнаас санаачлан ЭХХ-ийн хөтөлбөрийг Азийн Бүтээмжийн байгууллагаар /АББ/ дамжуулан хэрэгжүүлэхээр болсон юм. Уг хөтөлбөрийн зорилго нь Бангладеш, Монгол, Непал, Пакистан ба Шри Ланка улсад Үндэсний бүтээмжийн төвүүдээр дамжуулан тэдэнтэй нягт хамтарч ажиллах замаар ЭХХ-ийн ажлыг санаачлан удирдаж, хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, улмаар загвар байгууллага бий болгож, ололт амжилтыг нь бусдад түгээн дэлгэрүүлэх явдал юм.
Тус төсөлд Монголын бүтээмжийн төвөөс санал болгосны дагуу төслийг манай корпораци хэрэгжүүлсэнээр олон үр дүнтэй үзүүлэлтүүдэд гарч эхэлсэн юм. Үүнийг бусад коимпаниудад тайлагнан, цахилгаанаа багасгаж, бүтээмжээ өсгөсөн арга зам туршлагаасаа хуваалцлаа. Манай корпорацийн хэрэгжүүлсэн олон ажлыг үнэлж Азийн бүтээмжийн сангаас “Азийн загвар байгууллага” болгон, үндэсний компаниуд дундаас тодотгон, батламж гардууллаа. Ингэснээр Тэсо корпораци нь Монголдоо төдийгүй, Азид эрчим хүчний хэрэглээний хувьд жишиг байгууллага боллоо.