• Төслийн барилга байгууламжийн цэвэр, технологийн болон бохир усны шугам хоолойн угсралтын ажилд болон ажлын зургийн явцад захиалагч талаас хяналт тавих, барилга ашиглалтад үзлэг шалгалтыг хариуцан ажиллана.• Барилгын болон бусад холбогдох зөвшөөрөл бичиг баримтуудын бүрдлийг хангаж холбогдох байгууллагуудад танилцуулах, материал бүрдүүлэлт хийх ажлыг хариуцна. • Сайтад 14/14 ээлжийн хуваарийн дагуу ажиллана • Бичиг баримтын бүрдэл хуулийн хүрээнд хөтлөх • Уурхайн талбайд байрлах барилга байгууламж үзлэг шалгалт хийх мэдээлэх• Стандарт шаардлага, барилгын норм ба дүрмийг дагаж мөрдөх • Төслийн бүтээн байгуулалтын халаалт, агаар сэлгэлтийн угсралтын ажилд захиалагч талаас хяналт тавих• Төслийн бүтээн байгуулалтын ажлын зургийн явцад захиалагч талаас хяналт тавих• Хэлтсийн удирдлагуудад үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цаг тухайд өгөх • Хяналтын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох хууль дүрэм журам, Барилгын тухай хууль, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, ажлын дүрэм зэргийг баримтлан мөрдлөг болгож ажиллах • Уурхайн талбарт ашиглагдаж буй барилга байгууламжид хууль тогтоомжийн дагуу хувийн хэрэг үүсгэн, хөтлөх. • Гэрээт компаниудаас шаардлагатай бичиг баримтуудыг шаардах, авах бүрдүүлэлтийг бүрэн байхад анхаарч ажиллах • Гэрээт компаниудад ажлын шаардлага тавих• Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчаар ажиллах
Боловсруулах үйлдвэр нуруулдан уусгалт, бутлуур болон усан халаалтын хэсгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, жил болон сарын төлөвлөгөөнд тусгагдсан бүтээл үйлдвэрлэлийг технологийн горимын дагуу байгаа эсэхэд хяналт тавих, хэлтсийн үйл ажиллагаа холбоотой журам, дүрэм зааварчилгаа боловсруулах, хянах шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулах, бусад холбогдох хэлтсийн удирдлагуудыг мэдээллээр хангаж ажиллана. Сайтад 14/14 ээлжийн хуваарийн дагуу ажиллана. Дараах ажлын байрны үндсэн хариуцлагын дагуу ажиллана Боловсруулах үйлдвэр нуруулдан уусгалт, бутлуур болон усан халаалтын хэсгийн үйл ажиллагааг бүхэлд нь удирдан зохион байгуулж, бүтээгдэхүүний гарцыг өндөр түвшинд байлгах, технологийг сайжруулах үргүй зардлыг бууруулж ажиллах Хэсгүүдийн ажилтнуудын 7 хоногийн календарчилсан төлөвлөгөөний дагуу ажлын тайлан гүйцэтгэлд хяналт тавих, өдөр тутмын наряд зааварчилгаа өгөх Хэсгүүдийн үйл ажиллагааны журам, дүрэм, зааварчилгаа бэлтгэх, нянах Хэсгүүдийн үйл ажиллагааг хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй, ХАБЭА, байгаль орчны тухай болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, техник, технологийн дагуу ажиллах ажлыг зохион байгуулах, арга хэмжээ авах Компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөө боловсруулах, хяналт тавих, тайлагнах Хэсгүүдийн үйл явцыг удирдан зохион байгуулж хэсгүүдийн ажилчдыг удирдлагаар ханган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүхий л үйл явцад аюулгүй ажиллагааг мөрдлөг болгон ажиллах. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт болон стандарт үзүүлэлтүүдийг хэмжиж, зорилтот хэмжээнд хүрч байгаа эсэхэд анхааран ажиллах Боловсруулах үйлдвэрийн газрын захирал болон бусад хэлтсийн менежер ахлахуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж аюулгүй ажиллагаатай тоног төхөөрөмжийг хангах, үйлдвэрлэлтийг ихэсгэх, зардлыг багасгах тал дээр хамтран ажиллах Боловсруулах үйлдвэр нуруулдан уусгалт, бутлуур болон усан халаалтын хэсгийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаанд хяналт тавих, доголдол эвдрэл үүссэн тохиолдолд удирдлагад мэдэгдэн шаардлагатай арга хэмжээг авч үйл ажиллагааг хэвийн горимд оруулах Үйлдвэрлэлтийг ихэсгэх, чанарыг алдагдуулахгүйгээр үйлдвэрлэлтийг явуулах, бүтээгдэхүүний гарцыг хариуцан хамгийн их хэмжээгээр алт болон мөнгөний гулдмай гаргах. Үйлдвэрлэлд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, түүхий эд материал, химийн урвалж бодисууд захиалах, зарцуулалтад хяналт тавих, бараа, материалын чанар, шилжүүлэлтийн хугацааны талаар захиргаанд шаардлага тавих, санал оруулах, асуудлыг шийдвэрлүүлэх Үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм зэргийг технологийн дагуу ашиглаж буй эсэхэд хяналт, шаардлага тавих, зөвлөгөө өгөх, зөрчлийг арилгуулах Тоног төхөөрөмжийн cэлбэг, хэрэглэгдэхүүний нөөцийг хянах болон нэмэлт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг захиалгад оруулж бараа сэлбэгийн агуулах үүсгэн, шаардлагатай сэлбэгүүдийг тухай бүр захиалж байх Хэлтсийн OGSM төлөвлөгөөг бусад холбогдох хэлтсийн үйл ажиллагаатай уялдуулан баталж, төлөвлөгөөг хагас жил, улирал, сараар, долоо хоногоор төлөвлөн хэлтсийн ажилчдад төлөвлөгөөг танилцуулан хэрэгжилтийг хангуулж ажиллах, Боловсруулах үйлдвэрийн газрын жилийн график болон төсвийн тайланг гаргах Ажилчдын гүйцэтгэлийг шударга, зарчимч байдлыг баримтлан үнэлэх Ажил гүйцэтгэгдэж буй нэгж талбайд шаардлагатай тохиолдолд биечлэн хяналт тавьж, заавар чиглэл өгч ажиллах Боловсруулах үйлдвэрийн газрын хамтран ажиллах гэрээ бүхий туслан гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах
Толгой компанийн багц бодлогууд болон шинээр батлагдсан журмыг бүх ажилтанд танилцуулах, сургалтыг бэлтгэх, хуваарь гаргах, танилцуулах, хэрэгжилтийг хангуулах, мөрдлөг болгох, баталгаажуулалтыг хийж архивлах Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн хуваарийг нийт ажилтанд танилцуулах, гэрээт байгууллагатай харилцаж мэдээлэл солилцох Хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийж, ажлын ярилцлагын үр дүнг танилцуулах, ажлаас гарах үеийн ярилцлагын хуудас, тойрох хуудсыг баталгаажуулах Ажилтны бичиг баримтын материал бүрдүүлэлтийн хуудасны дагуу бичиг баримтын бүрдлийг хангуулах, бичиг баримтыг архивлах, мэдээллийн өөрчлөлтийг тухай бүр систем болон дотоод сүлжээд шинэчлэх Байгууллагын жилийн сургалтын төлөвлөгөөг боловсруулах, сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлтийг оруулах, мэргэжлийн үнэмлэхтэй заавал хамрагдах сургалтын бүртгэлийн хөтөлж, ажилтны хувийн хэрэгт гэрчилгээг хавсаргах, архивлах Шинэ ажилтны сургалтуудыг зохион байгуулах, сургалтыг тогтмол сайжруулах Уртын ээлжээр ажиллах ажилтнуудын ээлжийн хуваарийг тогтмол шинэчлэх, ажилтнуудад өөрчлөлтийг мэдэгдэх, аяллын зохицуулалтыг хянах Компанийн сар бүрийн урьдчилгаа, сүүл цаг бүртгэлийг тогтсон хугацаанд гаргах, батлуулах. Ажилтны аливаа хүсэлтийг /чөлөө, илүү цаг, ээлжийн амралт гэх мэт/ бүрэн гүйцэт хүлээн авч цаг бүртгэлд тусгах Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилтнуудын аливаа санал, гомдол, мэдээллийг хүлээн авах, удирдлагад танилцуулах, тухайн шийдвэрт үндэслэн хариу өгөх Хэлтэстэйгээ нягт уялдаатай ажиллаж, ажлын гүйцэтгэлийг тайлагнах Уурхайн гэрээт компаниудын хөдөлмөрийн харилцаанд хяналт тавих, ажиллах хүчний дата мэдээллийг авах, нэгтгэх