Тусгай тоноглогдсон тосолгооны машин ашиглан уурхайд ажиллаж байгаа бүх тоног төхөөрөмжийн тосолгоо хийх тослох материал цэнэглэх. Овоот Толгой уурхайн бүх техникүүдийн үйлдвэрлэгчээс заасан хувиарын дагуу тосолгоо үйлчилгээг чанартайгаар цаг тухайд нь хийх. Шаардлагатай тохиолдолд нэмэлт тоног төхөөрөмж дээр Овоот толгойн уурхайн жолооны үнэмлэхийн ангилалын дагуу ажиллах. Аюулгүй Ажиллагааны бүх заавар зааварчилгааг мөрдөх. Тухайн тосолгооны техникийг цэвэр, эмх цэгцтэй байлгах, цэвэрлэх. Ээлж солихдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хүлээлцэх. Дунд оврын машины жолоодох чадвар эзэмшсэн туршлагатай байх. Шаардлагатай тохиолдолд удирдлагаас өгсөн зааврын дагуу засварын бусад ажилд оролцох. Техникүүдийн агаар шүүгчийг цэвэрлэх,солих, бэлэн байдалд хяналт тавих Хариуцсан тосолгооны машиныг бэлэн байдлыг хангах.
Монгол хэлнээс хятад хэл рүү, хятад хэлнээс монгол хэл рүү бүх төрлийн бичгийн болон аман орчуулга хийх.
Компанийн байгаль орчин болон усны бодлого, үр ашигтай менежмент зохицуулалтын хэрэгжилтийг хангах, хянах зөвлөмж гаргах, Байгаль орчин болон усны хууль тогтоомж, дүрэм журам, стандартын биелэлтийг хангах, Компанийн усны талаар баримтлах бодлого, менежментийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, батлуулах, хэрэгжилт дээр мэргэжлийн зөвлөмж өгч хэрэгжүүлэлтийг хариуцах, хянах, Компанийн байгаль орчин болон усны менежментийн талаар шинэ санал, санаачлага дэвшүүлэх, шууд харъяалах удирдлагадаа танилцуулах, Гадаргын болон газрын доорхи усны хяналт, шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах, биелэлтийг хангах, үр дүнг тайлагнах Ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэглээний ус, бохир усны чанар, эрүүл ахуйн шинжилгээ, тоо бүртгэл, тайлан мэдээг гаргах, хянах, бичиг баримтын бүрдэлд зөвлөмж өгөх, хариуцах, Компанийн гэрээт байгууллага, зөвлөх, мэргэжилтнүүдийн гүйцэтгэх усны судалгааг удирдан зохион байгуулах, үр дүнгийн тайланг хянаж шууд харъяалах удирдлагадаа танилцуулах,
Уурхайн үйлдвэрлэлийн богино хугацааны төлөвлөлтийг оновчтой төлөвлөх Бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тооцоо судалгаа хийх, Уурхайн өдөр тутмын үйлдвэрлэлийн гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах
Өрөмдлөг, тэсэлгээний схем, тэсэлгээний өрмийн цооногийн зүсэлтийн зураг, Майн сайт болон Автокад ашиглан цооногийн холболт зэргийг боловсруулах Тэсэлгээний аюулгүй байдал болон тэсэлгээнд бэлтгэх ажилд чухал үүрэг гүйцэтгэх Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүрэг даалгавар
Экскаваторын ул талбай болон овоолгын түвшинг төлөвлөсөн хэмжээнд бариулж ажиллах Нүүрсний тааз цэвэрлэхдээ экскаваторын оператортой найдвартай харилцаа холбоотой ажиллах Анжис буюу соёог зөв ашиглах Шимт хөрс хуулахдаа байгаль орчны стандарт шаардлагын дагуу заагдсан төвшин бариулж ажиллах Овоолгын, зам талбайн хөмсөгүүдийг стандартын дагуу (1,7 метр) тавих Овоолгыг нээж дууссаны дараа грейдерийн операторт мэдээлэх Өрмийн талбайг стандартын дагуу бэлтгэх
Уурхайд ашиглагдаж буй бүх төрлийн дугуй/обудын засвар үйлчилгээг хариуцан аюулгүй хийнэ. Дугуйны хий ба хээг тусгай хэрэгслээр байнга хэмжиж бүртгэл хийж байх; Өдөр бүр ажил эхлэхээс өмнө тоног төхөөрөмжүүд болон дугуй угсрах машиныг шалгаж байх. Дараагийн ээлжийн ажилчиддаа хүлээлгэж өгдөг байх; Шаардлагатай жижиг засварыг ажлыг aюулгүйгээр хийж гүйцэтгэх, шаардлагатай сэлбэгийн захиалгыг гаргаж өгдөг байх; Бартаат замаар явагч ачааны машины дугуйны тохиргоо хийх үед механикуудад туслах; Дугуй задалж угсрахад ашиглагдаж буй техникийн ТТ болон aжлын байрны эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллах (Ашиглагдах болон ашиглагддаггүй дугуй болон обудыг ялган ангилдаг байх)
Галын машины бэлэн байдлыг ханган, аливаа онцгой байдал үүсэхэд түргэн шуурхай арга хэмжээ авах, онцгой байдал үүссэн газарт галын машин болон аврах, гал унтраах багийг аюулгүй хүргэх, аврах, гал унтраах үйл ажиллагаанд оролцох
Хүнд машин механизмын цахилгааны системд гарсан эвдрэлийг оношлох, засварлах, цахилгаан эд ангийг солих.
Дунд болон урт хугацааны оновчлол, төлөвлөлт, олборлолтын үйл ажиллагааны үр ашиг, уулын ажлын явцыг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлэхэ; ТЭЗҮ холбогдох хууль, дүрэм журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих, зөрчил доголдол гарсан үед таслан зогсоох, шинэчлэлд санал оруулах, төсөл зохиох, урьдчилсан мэдээ дүн шинжилгээ гаргах болон бусад шаардлагатай төслийн ажилд оролцох; Ордын уул, техникийн нөхцөлд тулгуурлан уурхайн урт, дунд хугацааны уулын ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудаар батлуулах, уулын ажлын хэмжээ, үйлдвэрлэлийн нөөцийг тодорхойлох, ажиллах тоног төхөөрөмжийн бүтээл хэрэгцээний тооцоог хийж үйл ажиллагааг оновчлох, инженерийн шийдэл гаргах; Уурхайн олборлолтын богино хугацааны уулын ажлын хэмжээг дунд болон урт хугацааны төлөвлөлттэй уялдуулан тодорхойлох, хяналт тавих, бүтээгдэхүүний борлуулалттай холбоотойгоор үйлдвэрлэлийн хэмжээ багасах болон ихсэх тохиолдолд тухай бүр уурхайн загварчлалд өөрчлөлт оруулан шинэчлэх; Уулын ажлын ашиглалтын явцад нүүрсний биетийн зөрүү гарах бүрт бүртгэл хийж, геологийн нэгжид мэдээлэх, биетийг шинэчлүүлэх, геологийн нэмэлт судалгааны үр дүнд тулгуурлан нүүрсний биетийн загварчлалыг тухай бүр шинэчлэн боловсруулах, уурхайн төлөвлөлтийн ажлыг уялдуулан шинэчлэн гаргах; Уулын үйлдвэрлэлийн иж бүрэн механикжуулалт, ордын хэмжээнд ерөнхий төлөвлөгөөний дагуу явуулахад шаардлагатай технологийн процесс бүрт ажиллах аргачлалыг боловсруулах; Төлөвлөгөөний дагуу хэрэгжих дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийн үйл ажиллагаанд мэргэжлийн зүгээс тухай бүр оролцох, нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах, тоног төхөөрөмж солих, шинэчлэх гэх мэт холбогдох бусад хэлтсүүдтэй хамтран ажиллах, мэдээллээр хангах, хоорондын уялдааг тогтмол нягтруулах; Өрөмдлөг тэсэлгээний ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэлд чиглэл өгөх, хяналт тавих; Хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг боловсруулах, батлуулах гүйцэтгэлийг сар бүр тооцож хяналт тавих; Уулын ажлын богино болон дунд хугацааны төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих, тухай бүр нэгтгэж шууд удирдлага болон чиг үүргийн удирдлагад тайлан гаргаж өгөх, шаардагдах арга хэмжээг тухай бүр авч ажиллах; Туслан гүйцэтгэгч компани болон гэрээт олборлогч компаниуд гэрээнд заагдсан үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаад тогтмол хяналт тавьж ажиллах;
Уурхайд ашиглагдаж буй техник тоног төхөөрөмжийн бензин болон дизель хөдөлгүүрийн засвар үйлчилгээний ажилд бусад механик, засварын багийг ахалж ажиллах; Эд анги засварлах, өөрчлөх, бэлтгэх, шинээр солих, орлуулах; Шаардлагатай сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангах зорилгоор захиалга хийхэд туслах; Уурхайд ажиллаж байгаа бензин болон дизель хөдөлгүүрийн засварын хуваарь хийж төлөвлөгөө гаргах; Улирал тутам хөдөлгүүрийн нөхцөл байдлын тайланг гаргаж удирдлагад танилцуулах Машин механизмын аюулгүй ажиллагаа, гаднах үзэмжийг сайжруулах засвар үйлчилгээ хийх; Засварын төлөвлөлтийн хэсэг болон бусад ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах; Ээлж ахалж ажиллах үедээ засварын мастерын ажил үүргийг гүйцэтгэх бөгөөд ээлжийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллана. Хэлтсийн бүх ажлыг аюул осолгүй байдлаар явуулах;
Олборлолтын хэлтсийн үйл ажиллагааны функцуудыг гаргаж туслах, Хүний нөөцийн асуудлууд дээр холбогчийн үүрэг гүйцэтгэх, өдөр тутмын бүртгэл, цаг бүртгэл, уурхайд хоол хүргэлтийн асуудал, оффисын эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцах, хурал болон аялал зохион байгуулах. Хэлтсийн ажлын цагийн бүртгэл, бусад ажлын холбогдолтой бичиг хэргийн ажлыг хариуцан хийх. Өдөр бүрийн албан болон үйл ажиллагаатай холбоотой баримт, бичиг хэргийн бүртгэл хөтлөх. Хэлтсийн сургалтын материалыг сургагч нартай хамтран бэлтгэх, бусад холбогдолтой бичиг хэргийн ажил дээр тусалцаа өгөх. Долоо хоногийн, сар тутмын тайлангуудыг цаг хугацаанд нь бүрэн гаргана. АХ систем дээр хийгдэх бүх төрлийн захиалга болон холбогдох шаардлагатай ажлыг гүйцэтгэж хянах. Ажилчдын цагийн бүртгэлийг (өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай, ажиллаж байгаа болон бусад шалтгаанаар уурхайн талбайд байхгүй байгаа ажилтнуудын) өдөр бүр хөтөлж батлагдсан цагийн бүртгэлийг хүний нөөц, санхүүд өгөх.
Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, үүсч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, гарцаагүй үүссэн аюул ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулах, арга хэмжээ авах, удирдлагадаа тайлагнах; Уурхайн үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөж байгаа ХАБЭА-н журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.
Экспортын машинд жин тонныг тохируулж ачих Шигшүүрээс гарсан нүүрс болон хаягдалыг эмх цэгцтэй овоолго үүсгэх Нүүрсний чанарыг алдагдуулалгүй ялган ачих Экспортын машины замын нөхцөлийг байнга шалгах засах Экспортын машинд технологийн дагуу ачилт хийх Ямар нэгэн гэмтэл, эвдрэл илэрсэн тохиолдолд удирдлагадаа энэ тухайгаа яаралтай мэдэгдэх Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх Шаардлагатай тохиолдолд бусад операторуудыг нөхөж ажиллах Хариуцан ажиллаж байгаа тоног төхөөрөмж дээр ээлж хүлээлцэхдээ нөгөө ээлжийн хүлээлцэж буй оператортой хамт байлцаж, үзлэг шалгалтыг хийх бөгөөд техникийн ээлж хүлээлцсэн бүртгэлийн хуудсанд хоёулаа гарын үсэг зурж баталгаажуулна.
Нүүрс тээврийн хүнд даацын автомашинуудын ачаатай болон ачаагүй үеийг авто жингээр пүүлэх, Холбогдох мэдээллийг бүртгэх, хөтлөх, удирдлагыг мэдээллээр хангах,
Уул уурхайн зориулалтын авто самосвал болон бусад техник, тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг хийх, эвдрэл гэмтлийг оношлох, засварлах; Шинийг санаачлагч байж ажлын бүтээмж, чанарыг сайжруулах, зардал бууруулах ажлыг санаачлан хэрэгжүүлэх; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг ;
Төрөл бүрийн металл боловсруулалт, түүний дотор уурхайн тоног төхөөрөмжид засвар, өөрчлөлт хийх, төлөвлөх, ажлын зураг схем гаргах, бэлтгэх (техникийн зурагтай болон зураггүй) Хийн болон цахилгаан гагнуурын хэрэгслээр гагнуурын төрөл бүрийн ажиллагаа гүйцэтгэх, халуун ба хүйтэн гагнуурын ажил хийх, цахилгаан таслагч, өнгөлөгч, өрөм зэрэг багаж хэрэгслийг ашиглах Гагнуурын холбогдолтой багаж, ТТ-ийн өдөр тутмын үзлэг болон бүртгэлийг хийх, хүлээлцэх. ТТ-ийн шаардлагатай сэлбэгийн болон хийцийн материалын захиалгыг гаргах Засварын ажлын үр дүнгийн талаар мэдээлэх, өдөр тутмын ажлын журнал хөтлөх Эвдэрсэн машин техникийг засварын цехэд хүргэх, чирэх зорилгоор хүнд даацын машин, чиргүүл ажиллуулах, ашиглахад туслах Техникийн зураг схем, заавар, гарын авлага унших, ойлгох, ашиглах Засварын ажлын байрыг цэвэрхэн, эмх цэгцтэй, багаж төхөөрөмжийг хэрэглэхэд бэлэн, байнгын ажиллагаатай байлгах Даралтат сав, шугам хоолойн ажилтны чиг үүргийг гүйцэтгэнэ. Шаардлагатай үед механикийн ажил үүрэгт туслах, өөрийн ур чадварт үндэслэн механикийн ажил үүргийг гүйцэтгэх