Нэвтрэх

Одоогоор мэдэгдэл алга байна

Энд дарж:

АПП татах
Бидний үйлчилгээ
Бидний үйлчилгээ
Бидний үйлчилгээ
R57 хүртэлх хэмжээтэй бүх төрлийн дугуй засварын үйлчилгээ
,
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Их Тойруу 63, ТИП ТОП ТӨВ, 13381 Улаанбаатар, Монгол улс

РТТ ХХК - Нээлттэй ажлын байрууд

2021-11-27
НЯГТЛАН БОДОГЧ (худалдаа, үйлчилгээ)

Компанийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын бүртгэлийн стандарт болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд  хөтлөн явуулах,
Холбогдох бүх санхүү, татвар, компанийн тайлан, мэдээг үнэн зөвөөр цаг хугацаанд нь гаргах,
Санхүү бүртгэлийн хэсгийн ажилтнуудыг удирдлагаар хангах, сурган хөгжүүлэх, ажил үүргийн гүйцэтгэлд өдөр тутмын хяналт тавих


Удирдлагыг тогтмол мэдээллээр хангаж ажиллах, тайлагнах
Байгууллагын НББ-ийн бичиг баримтыг иж бүрэн боловсруулах, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хянах, тайлагнах

 

2021-11-22
ЗАСВАРЫН ТӨВИЙН МЕНЕЖЕР /Service Center Manager/

Харилцагч, үйлчлүүлэгчид дээд зэргийн үйлчилгээг үзүүлэх нөхцлийг хангах, тогтмол сайжруулах; засвар, үйлчилгээний чанарт хяналт тавьж стандартыг бэхжүүлэн хадгалах;  үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг баталгаажуулах
Засвар, үйлчилгээний баг болон засварын төвийн ажилчдыг удирдлагаар хангах, сурган хөгжүүлэх, ажил үүргийн гүйцэтгэлд өдөр тутмын хяналт тавих
Засварын төвийн өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй тогтмол байдлыг удирдан зохион байгуулах, орлого зарлагыг нэгтгэн хянах, баталсан төлөвлөгөөг биелүүлэх
Байгууллагын удирдлагыг засварын төвийн үйл ажиллагааны, санхүүгийн болон стратегийн тухай мэдээллээр хангах; удирдлагын багтай нягт хамтран ажиллах,
ХАБЭАБО-н стандартын хэрэгжилтийг хангах; засварын төвийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон барилга байгууламжийн ашиглалтын бүрэн бүтэн байдалд хяналт тавих, шаардлагатай болон төлөвлөгөөт засвар үйлчилгээг тогтмол хийлгэх

2021-11-23
САЛБАР ХАРИУЦСАН МЕНЕЖЕР (дэлгүүр)

Салбарын өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй тогтмол байдлыг удирдан зохион байгуулах, орлого зарлагыг нэгтгэн хянах, салбарын борлуулалтыг амжилттай өсөлттэй байлгах талаар арга хэмжээ авч ажиллах
Харилцагч, үйлчлүүлэгчид дээд зэргийн үйлчилгээг үзүүлэх нөхцлийг хангах, тогтмол сайжруулах; санал хүсэлтийг шийдвэрлэх; үйлчилгээний чанарт хяналт тавьж стандартыг бэхжүүлэн хадгалах;  үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг баталгаажуулах
Салбарын ажилтнуудыг удирдлагаар хангах, сурган хөгжүүлэх, ажил үүргийн гүйцэтгэлд өдөр тутмын хяналт тавих
Байгууллагын удирдлагыг салбарын үйл ажиллагааны, борлуулалтын болон маркетингийн тухай мэдээллээр хангах; удирдлагын багтай нягт хамтран ажиллах;
ХАБЭАБО-н стандартын хэрэгжилтийг хангах; салбарын барилга байгууламж болон эд хогшлын ашиглалтын бүрэн бүтэн байдалд хяналт тавих, шаардлагатай болон төлөвлөгөөт засвар үйлчилгээг тогтмол хийлгэх

© РТТ ХХК. 1998-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.