Ажлын байр "Оюу толгой" ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэ үүргийн зорилго нь үйлчилгээний чиглэл, үйлчилгээг үр дүнтэй тууштай хүргэх, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, үйл ажиллагаа гүйцэтгэдэг талбайн чухал тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хангаж, компанийн бодлого, журмын дагуу тухайн байгууллагын зорилго, зорилтод хүрэх арга барилд нийцүүлэн түүнийг хангахад оршино. Үүрэг даалгавар Засвар үйлчилгээний ажилчидыг засвар үйлчилгээний ажлууд дээр удирдан хянаж, оновчтой бөгөөд үр дүнтэйгээр чухал тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ахлах мэргэжилтэнд тайлагнах. Эвдрэл, шөнийн ээлжинд ажиллах зэрэг шаардлагатай үед засвар үйлчилгээний орлох ажилчидыг хуваарилах Ажлын талбай дээр гэрээт ажилтнуудыг хангалттай хугацаагаар хянах, дэмжлэг үзүүлэх Ажлын байран дээрх асуудлуудыг шийдвэрлэх (төлөвлөсөн засвар үйлчилгээний үйл ажиллагаанууд, засвар үйлчилгээний зогсолт ба техникийн зэрэг асуудлууд зэрэг) Ажилчидын аюулгүй ажиллагааг баталгаажуулахын тулд ажлын арга барил, аюулгүй ажиллагааны журмуудыг даган мөрдөж буй байдлыг хянах Бүх төлөвлөсөн ба төлөвлөөгүй дахин хийгдэж буй ажил нь зохистой АСЖ-тай байхыг баталгаажуулах ба АСЖ-тай байлгах талаар хүчин чармайлт гаргаж ажиллах Чухал тоног төхөөрөмжийн үйлчилгээний ахлах мэргэжилтэнд үр дүнтэй ба үр ашигтайгаар мэдээлэл өгч/ тайлагнах ба асуусан асуултад товч тодорхой байдлаар хариулах Чухал тоног төхөөрөмжийн үйлчилгээний ахлах мэргэжилтэний эрэмбэлсэн ажлын дарааллыг дагаж мөрдөх Төлөвлөгдсөн засвар үйлчилгээний оновчтой байдлыг хангах талаар мэдлэг ба ойлголттой мөн компанийн үр дүнтэй байдлыг сайжруулах тухай асуултуудад хариулах чадвартай байж компанид хувь нэмрээ оруулах
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм. Ажлын байр "Оюу толгой" ХХК-ийн – Үйл ажиллагааны бэлэн байдлын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байрны зорилго нь тоног төхөөрөмжтэй холбоотой үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, компанийн бодлого, журамд нийцүүлэн төслийг үр ашигтай хэрэгжүүлэхэд оршино. Үүнд техникийн үнэлгээ, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, аюулгүй ажиллагааны санаачилгуудыг хянах замаар багийн зорилго, үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд байж болно. Үүрэг даалгавар Тоног төхөөрөмжтэй холбоотой бүхий л асуудлаар засвар үйлчилгээний болон үйл ажиллагааны ажлын хэсгүүдийн хооронд харилцан зохицуулалт хийн ажиллах Худалдан авах гэж байгаа гүний уурхайн тоног төхөөрөмж эсвэл бараа материалын техникийн үнэлгээ хийх Уурхайн тоног төхөөрөмжийн төлөвлөлт, удирдлага, утаа ялгаруулалтыг бууруулах ажлуудад оролцох Уурхайн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж, үйлдвэрлэлийн зорилтуудыг биелүүлэхийн тулд нөөцүүдийг (хүн хүч, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн гэх мэт) оновчтой хуваарилах Жилийн төсөв болон улирлын урьдчилсан төлөвлөгөөнд оролцон шаардлагатай тооцоолол, мэдээллээр хангах Хэрэгжих боломжтой стандарт ажлын журам болон аюулгүй ажиллагааны стандартыг тогтооод оролцох. Шаардлагатай гэж үзсэн хурлууд болон эрсдлийн үнэлгээний ажлыг удирдан зохион байгуулах Шинэлэг санаа хүсэлтүүдийг цаг тухайд нь хянаж, хүлээн авах болон хуваалцах Тоног төхөөрөмжийг өөрчлөх аливаа шаардлагуудад тайлбар зөвлөмж өгөх болон ашиглалт, бэлэн байдалд шинжилгээ хийх Стандарт, тайлан, зураг төсөл, гарын авлага, хөрөнгийн тооллогыг бэлтгэх, хангах, хяналт тавих Монгол улсын болон олон улсын мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх удирдамжийн шаардлагуудад нийцүүлэн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх (өөрийн санаачлагаар эсвэл ажил олгогчийн санхүүжилтээр) замаар мэргэжлийн ур чадварыг өргөжүүлж, шинэчлэх Аюулгүй, найдвартай ажлын орчинг удирдан, тэдгээрээр хангах Бүх ажилчид, төслийн оролцогч талуудтай ажлын сайн харилцааг бий болгон сахих
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм. Ажлын байр "Оюу толгой" ХХК-ийн – Гүний уурхайн босоо амны үйл ажиллагаа, ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Босоо амын үйл ажиллагааны төлөвлөгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно Энэхүү ажлын байрны зорилго нь өргүүр болон босоо амны дэд бүтцийн засвар үйлчилгээг төлөвлөх, тэдгээрийн гүйцэтгэлийг хуваарилах, хуваарийн зөрүүг шинжилгээгээр шийдвэрлэх, мөн тасралтгүй сайжруулалт болон хэлтэс хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжин ажиллана. Үүрэг даалгавар Cар болон долоо хоног бүрийн өргүүрийн төлөвлөгөө, хуваарь гаргах (өдөр тутамд, ээлж бүрт хэрэгжих). Сар болон долоо хоног бүрийн босоо амны дэд бүтцийн засвар үйлчилгээний хуваарийг суурин тоног төхөөрөмж, цахилгааны засвар үйлчилгээний төлөвлөгөө, хуваарьтай уялдуулан гаргах. Суурин тоног төхөөрөмжийн төлөвлөлт болон тактиктийн нэгдсэн шинжээч багуудтай нягт хамран ажиллаж, хуваарийг зөрүүг шинжилж, ирлүүлэн, уурхайн төлөвлөгөөтэй нийцүүлэн шийдвэрлэх. Хэлтэс хоорондын төлөвлөгөө, хуваарийн тодорхой нийцлийг хангахын тулд уурхайн дунд хугацааны төлөвлөлт болон тактиктийн нэгдсэн шинжээч багуудтай хамтран ажиллах. Мэдээлэл болон үйл явцыг хэлтсийн үйл ажиллагаа болон бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх. Тайлан гаргах эрх бүхий ажилтнуудтай хамтран гүйцэтгэлийг дүгнэх, тулгамдсан асуудлыг цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах замаар төлөвлөгөнд гарсан зөрүүг арилгах, бууруулах арга хэмжээ авна. Шаардлагатай тохиолдолд төлөвлөгөө, ажлын цар хүрээний өөрчлөлтийг ахлах ажилтан нарт мэдээлж, асуудлыг шийдвэрлэх. Гүний уурхайн ашиглалтын менежментийн системийн өнөөгийн болон хэтийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлэх.
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм. Ажлын байр "Оюу толгой" ХХК-ийн – Мэдээлэл технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Сүлжээний Техникийн Ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү албан тушаалын зорилго нь Оюу Толгой дахь IP сүлжээний дизайн, хэрэгжүүлэлт, засвар болон үйл ажиллагаан дээр мэргэшсэн мэргэжилтний хувьд техникийн манайлал үзүүлэх юм. Үүнээс гадна нарийвчилсан, төвөгтэй асуудлыг шийдвэрлэх болон бусад багийн гишүүдийг сургах нь мөн энэ ажлын байрны чухал хэсэг юм. Үүрэг даалгавар Сүлжээний архитектур болон дизайн шийдлүүдийг бүгдийг нь техникийн талаас нь мэргэжилтний хувьд бүрэн хянаж хариуцан ажиллах Уг албан тушаал нь ажилтнаас нарийн мэргэшсэн, техникийн мэдлэгтэй байж, асуудал шийдэх өндөр ур чадвартай байхыг шаардана. Техникийн хувьд төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох, шийдвэрлэх. Асуудал нь чухам ямар шалтгаанаас үүдэлтэй гэдгийг тодруулж баримтжуулах (RCA). Техникийн хүнд асуудлууд тулгарсан үед багийнхаа сүлжээний инженерүүдэд тусалж дэмжих мөн IP Network-тэй холбоотой чиглэл зааварчилгаа өгөх Сүлжээний багийн өдөр тутмын ажлуудыг удирдан зохицуулах, сайжруулалт болон асуудалтай зүйлс дээ илүү анхаарах Баг дээрээ явж байгаа ажлуудаа хянах, түүнийгээ тайлагнах. Мөн багийн гишүүний хийж байгаа ажил дээр нь хэрэгтэй үед нь дэмжлэг үзүүлэх Нэн чухал асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэж/засаж янзлах дээр анхаарч төстэй асуудлыг ирээдүйд дахин гарахгүй байх дээр төвлөрч ажиллах Баг удирдан ажиллахад шаардагдах бусад бичиг цаасны ажлыг хийж гүйцэтгэх Эдгээрээс гадна шаардлагатай тохиолдолд сүлжээний ахлах болон инженерийн ажил үүргийг гүйцэтгэх, шаардлагатай ажлуудад оролцох, хийх
Oyu Tolgoi’s workforce today is more than 97 per cent Mongolian, and major strategic focus for the company is to develop a skilled workforce that is continuously learning. We aim to attract the best talent, so that we can together deliver a safe and globally competitive copper business that contributes to the prosperity of Mongolia. The opportunity We are looking for one (1) Technical Lead Network in Oyu Tolgoi LLC – Information Technology Department based Ulaanbaatar Office and Oyu Tolgoi Site with 50/50. The purpose of the role is to provide technical leadership as the subject matter expert on IP network design, implementation and maintenance/operation of the Oyu Tolgoi network infrastructure across the full value chain. Advanced problem resolution and coaching of other team members is also a critical part of this role. What the role entails: Architecture and design accountability and ownership from the technical perspective on the overall networks landscape by acting as the area SME in conjunction with the Senior technical personnel This role requires the incumbent to have strong problem-solving skills with technical knowledge and expertise. Advanced troubleshooting and problem-solving duties including RCA for complex and technically challenging issues Provide guidance and assistance to the Network engineers within the team as required on technically complex and challenging subjects in IP Network related area. Lead the daily operation and activities of the Network team focusing on the network improvements and issues/problems Review, track and report the tasks that the team is working on and provide support on the individual tasks where needed Ensure the critical issues are resolved in timely manner and focus on how we can prevent similar issues in the future Perform other required administrative tasks that are required in managing the team As well as the general duties of a Senior and Junior Network engineers when team members are absent or on leave