“Ньюфосс” ХХК нь анх 2006 онд Барилгын сантехник угсралтын чиглэлээр инженер техникийн 10 гаран ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан. Түүнээс хойш техник технологи, үйлдвэрлэл үйлчилгээгээ улам өргөтгөн шинэчилж сантехник, агаар сэлгэлт, хөргөлтийн системүүдийн угсралтыг хийн барилгын зураг төслийн чиглэлээр “Ньюфосс инженеринг” ХХК, барилгын материалын үйлдвэрлэл болон худалдааны чиглэлээр “Ньюфосс трейд” ХХК-ийг байгуулан өргөжин өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
“Ньюфосс“ ХХК нь 50 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, чадварлаг инженер техникийн 30 ажилтан, мэргэжилдээ мэргэшсэн 20 гаруй ажилтны ажиллах боловсон хүчинтэй. Мөн салхивч агаар сэлгэлтийн хийц эдэлхүүний үйлдвэрлэлийн цех, машин механизм, техник тоног төхөөрөмжийн бааз дээр суурилан, барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байна.
Зорилго тэмүүлэлтэй, Ёс суртахуунлаг, Бүтээлч, Санаачлагч хамт олон байхын төлөө
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2.
3.
2006
80