Одоогоор мэдэгдэл алга байна

"Эн Би Си" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
САЙТЫН АШИГЛАЛТ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

LTE сүлжээ, утасгүй өргөн нэвтрүүлэг /DVBT2/-ийн сүлжээ болон зай тэжээлийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх;

СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР

Өндөр хурдны өргөн зурвасын LTE, FTTH сүлжээний бүх үе давхаргад ажиллаж байгаа төхөөрөмжүүд, тэдгээрийн холболт, дамжилтын замчлалыг нарийвчлан мэдэж, гэмтлийн үед шуурхай ажиллах; Дотоод сүлжээнд ажиллаж байгаа компьютер, түүний программ хангамж, дагалдаж хэрэгслийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах; Сүлжээний өөрчлөлт шинэчлэлтийг сүлжээний хяналт, бүртгэлийн системд тухай бүр тусгаж, хаягжилтийг хийх; Дотоод сүлжээг өргөтгөх, шинэ техник технологи, үйлчилгээ нэвтрүүлэхэд шаардлагатай сүлжээний төхөөрөмж, кабель шугамын асуудлыг төлөвлөх, шийдвэрлүүлэх; Мэдээллийн сүлжээний ачааллын судалгааг тогтмол хийж, ачааллын зохицуулалтыг хийх; Хариуцсан тоног төхөөрөмжүүдэд хийгдэх үзлэг үйлчилгээ, хэмжилтийг хуваарийн дагуу чанартай гүйцэтгэж, техникийн паспортыг үнэн зөв хөтлөх ба үзлэг, хэмжилтийн үр дүнг удирдлагад танилцуулан илэрсэн гэмтэл, доголдлыг богино хугацаанд засварлах; Гэмтэл саатал гарсан үед ажлын байранд ирж засварлах, гэмтлийн шалтгааныг тодорхойлох, цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; Шинэ техник технологийг судлах, нэвтрүүлэх, техникийн ашиглалтыг сайжруулах, хөгжүүлэх, өргөтгөх чиглэлээр шийдэл боловсруулж санал дэвшүүлэх;

БОРЛУУЛАЛТ, ЗАСВАРЫН АЖИЛТАН /НАЛАЙХ САЛБАРТ/

Хэрэглэгчдээс ирсэн гомдол, саналын дагуу төхөөрөмжийн гэмтлийг оношлох, тохиргоо хийх, засварлах; Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулах борлуулах; Шинэ хэрэглэгчийн кабел болон төхөөрөмжийн холболт, суурилуулалтыг хийж гүйцэтгэх;

ГЭРЭЭ, ЭРХ ЗҮЙН МЕНЕЖЕР

Гэрээ, эрх зүйн акт, тушаал шийдвэр болон албан бичиг боловсруулалтын хууль зүйн үндэслэлийг хянах; Газар, хэлтэс, албаны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, гэрээ, хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах, энэ чиглэлээр мэдээллээр хангах; Шүүх, цагдаагийн байгууллагад компанийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох; Дүрэм, журам, гэрээ, хэлэлцээрийн бүрдүүлбэр, түүнчлэн компанийн гэрчилгээ, дүрэм, тусгай зөвшөөрөл зэрэг баримт бичгийн бүрдүүлбэрийг хангуулах, хадгалах, хэрэгжилтэд байнгын хяналт тавих, хугацааг сунгуулах зэрэг арга хэмжээ авах; Холбогдох дүрэм, журмыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж дагаж мөрдүүлэх;

ЗАХИАЛГЫН МЕНЕЖЕР

Хэвлэмэл бүтээгдэхүүний борлуулалт хийх, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалтын төлөвлөлт хийх; Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг байгууллага, харилцагчдад санал болгох, сурталчилан таниулах Хамтын ажиллагааны гэрээ хэлцэл хийх; Баримт бичгийн боловсруулалт хийх; Харилцагчаа халамжлах санал болгох;

ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ

Хэрэглэгчдийн бүртгэл, тооцоо, санхүүгийн тайланд тусгах, сар, улирлын мэдээ тайланг хугацаанд нь гаргах, авлага үүсгэхгүй байхад анхааран ажиллах; Тусгай дугаар, Memechat, Qpay үйлчилгээний орлого, гүйлгээний тоо шалгах; Голомт банкны бүүстийн дансны зарцуулалтын гүйцэтгэл тайланг гаргах;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж, Өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2023.