Одоогоор мэдэгдэл алга байна

Миг Даатгал

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

МИГ Даатгал компани нь 1997 онд байгуулагдаж, Монгол Улсын Даатгалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авснаас хойш Монголын даатгалын зах зээл дээр 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Манай компани нь аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийн хөрөнгө, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлага, гэнэтийн осол, хөдөлмөрийн чадвар түр алдалт, агаарын хөлгийн их бие, барилга угсралт, ачаа тээвэр, зорчин явагч, гадаадад зорчигчдын эрүүл мэнд гэнэтийн осол болон бүх төрлийн хариуцлага зэрэг төрлүүдээр даатгалын үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад өргөн хүрээтэйгээр үзүүлэн богино хугацааны дотор Монголын даатгалын зах зээл дээр баттай байр суурь эзэлсэн даатгалын тэргүүлэгч зэргийн компани болж чадлаа. Даатгуулагчдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, учирсан хохирлыг найдвартай, шуурхай нөхөн төлөхийн тулд бид дэлхийн томоохон компаниуд олох Германы Munich Re, Японы Mitsui Sumitomo Insurance, Tokyo Marine and Nichido Fire, Солонгосын Korean Re, АНУ-ын AIG, Aon, Arthur J.Gallaher, Английн Willis, Канадын Jarden Lloyd Thompson, Chubb Group, Италийн Global Re, Оросын Авикос, ХонгКонгийн Jerneh Insurance, Taishan Insurance Brokers зэрэг давхар даатгагч, зуучлагч компаниудтай давхар даатгалаар хамтран ажилладаг.

  • Алсын хараа

    Технологид суурилсан, мэргэжлийн ёс зүйг дээдэлсэн нээлттэй хувьцаат компанийг бий болгоно.

  • Эрхэм зорилго

    "МИГ Даатгал" компани нь хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн даатгал, эрсдэлийн удирдлагын цогц үйлчилгээ үзүүлдэг, мэргэшсэн, тэргүүлэгч, хариуцлагатай компани байна.

  • Уриа

    Чухал бүхнээ хамгаалъя

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Үнэт зүйлс

    Бид, дараах Үнэт зүйлсийг эрхэмлэж ажиллана:

    • Компанитай холбоотой бүх этгээдүүд (хувьцаа эзэмшигчид, даатгуулагчид, харилцагчид, ажиллагсад) бидний үйл ажиллагаанаас сэтгэл ханамжийг авах ёстой бөгөөд энэ нь бидний үйл ажиллагааны үндсэн шалгуур юм.
    • Бид Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, нийгэм, хүмүүсийн хооронд тогтсон харилцаа, үйлчилгээний болон мэргэжлийн ёс зүйг баримталж ажиллана.
    • Даатгалын бизнес нь итгэл дээр суурилсан нэр хүндтэй, төрийн хатуу хяналт, зохицуулалт дор явагддаг, гэрээгээр хүлээсэн үүрэг нь урт хугацаатай байдаг учраас бид бизнесээ тасралтгүй, тогтвортой, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай байлгахыг эрхэмлэнэ.
    • Бид нийгэм, улс төр, эдийн засаг, санхүүгийн мэдээллийг хүлээн авч, мэдлэг болгон боловсруулж, үйл ажиллагаандаа тэргүүн туршлага, дэвшилтэт арга хэрэгслийг нэвтрүүлж, бусад салбарын ололт, дэвшлийг өөриймсүүлнэ.
    • Компани нь санаа сэтгэл, зорилго тэмүүлэл нийлсэн бүлэг хүмүүсийн нэгдэл тул бид хувь хүний хөгжлийг дэмжиж, хамтын, бүтээлч, урам зоригтой, үр дүнтэй, өөриймсөг, найрсаг ажиллагааг эрхэмлэнэ.

  • Байгуулагдсан он

    1997

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол,Парисийн гудамж,Ай Си Тауэр 9 дүгээр давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.