Одоогоор мэдэгдэл алга байна

Хасэбэ интернэшнл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Цэцэг зочид буудал нь 1995 онooc Япон-Монголын хамтарсан томоохон компаниудын анхдагч болон үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Цэцэг зочид буудал нь 3 одны зэрэглэлтэй ба энгийн болон хагас люкс, люкс 180 өрөөнд 330 хүн хүлээн авах хүчин чадалтай. Хотын төвд хэрнээ дуу чимээнээс алс, өндөрлөг хэсэгт мод бутаар хүрээлүүлэн, намуухан орчинд байрлах манай буудлаас Улаанбаатар хот болон үзэсгэлэнт Богд уул, хүрээлэн буй орчин сэтгэл татам харагддаг нь бидний нэг давуу тал юм.

Манайх Европ, Монгол, Хятад, Япон ресторанууддаа нэгдүгээр зэргийн тогоочийн хийсэн амт чанартай зоогоор зочиддоо үйлчилдэг. Мөн манайд ачаалал ихтэй ажилладаг хүний алжаал ядаргааг тун сайн тайлах Япон хэв маягийн саун, массаж, гоо сайхны салон болон Караоке баар ажиллаж байна.

Манай буудлын ихэнх албан хаагчид англи, япон, орос болон бусад гадаад хэлээр зочидтойгоо харилцах чадвартай. Бидний үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг үнэлж Цэцэг зочид буудлыг Монгол Улсын Засгийн Газраас хамгийн сайн үйл ажиллагаатай аж ахуйн нэгжүүдийн нэгээр тодруулан шалгаруулж байсан.

  • Уриа

    Итгэл-Сэтгэл-Туршлага

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    1995

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.