Одоогоор мэдэгдэл алга байна

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл



Гялс Анагаах Ухааны Төв нь 1997 оноос хойш 25 дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн хувийн хэвшлийн эмнэлзүйн лабораторийн анхдагчдын нэг юм. Бид үйл ажиллагаандаа хамгийн сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмж нэвтрүүлж, тэр дундаа технологи, хүний нөөцийн нарийн арга ажиллагаа, ур чадвар, мэдлэг шаардсан микробиологи, молекулбиологийн шинжилгээний цогц үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ судалгаа шинжилгээний чиглэлээр дотоод ба гадаадын байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж ирлээ.

“Гялсын” хувьд Австралийн NRL, Английн RIQAS, ба Үндэсний лавлагаа лабораториудын гадаад чанарын үнэлгээнд шинжилгээнүүдийн 150 орчим параметр тогтмол хамруулж оролцон хянаж явдаг. Эмнэлзүйн лабораторийн үйл ажиллагааг Олон Улсын жишгээр чанарын дээд түвшинд, тасралтгүй сайжруулах зарчмаар хэрэглэгчийн үйлчилгээнд төвлөрч хүргэх зорилт тавьж 2017/09/25-нд MNS ISO 15189:2015 “Эрүүл мэндийн лаборатори – Чанар ба чадавхид тавигдах шаардлага” стандартаар итгэмжлэгдсэн хувийн хэвшлийн АНХНЫ эмнэлзүйн лаборатори болсон. 2019/09/25-нд MNS ISO 15189:2015 “Эрүүл мэндийн лаборатори – Чанар ба чадавхид тавигдах шаардлага” стандартаар давтан үнэлгээнд амжилттай хамрагдаж, давтан итгэмжлэгдлээ. Тус төвд бүх аймаг хотын иргэд үйлчлүүлдэг бөгөөд бид хамгийн алслагдмал аймгийн иргэдэд орон нутгаасаа эмнэлзүйн лабораторийн үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.


  • Уриа

    Шинийг эрэлхийлнэ..

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Байгуулагдсан он

    1997

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хороо 61/1

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.