ГОЁЛЧУУД БИДНИЙ ТАНИЛЦУУЛГА
ЭРХЭМ ЗОРИЛГО:Гайхалтай урласан ноолууран "хувцас"-ыг бүтээнэ.
АЛСЫН ХАРАА:Гайхалтай загварлаг ноолууран хувцасыг дээд зэргийн чанартай урласнаар хүн бүрт сайхан хувцас өмсөхийн баяр баясгалан, аз жаргал, сэтгэл ханамжийг мэдрүүлнэ.
ҮНЭТ ЗҮЙЛС:
Чанартай бүтээгдэхүүн найдвартай үйлчилгээгээр харилцагч хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээн ажилласаар эдүгээ дэлхийн техник технологи, инновацийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн 8000 нэр төрлийн загвараар 200,000 гаруй сүлжмэл бүтээгдэхүүн үйдлвэрлэх хүчин чадалтай, 190 гаруй чадварлаг баг хамт олонтой болж өргөжин тэлсээр Монгол улсын ноос ноолууран салбарын хөгжилд хувь нэмэр оруулан, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн ажиллаж байна.
ОУ-ын санхүүгийн корпорациас "DFC" хөрөнгө оруулалт татаж, ноос ноолуурын салбарт стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрийн шинэ байраа ашиглалтанд оруулж, шинээр ажлын байрны тоогоо 40%-иар нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн борлуулалтын шинэ сувгийг нэмж, өнгө төрхөө сайжруулан, 2021 оноос Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийн гишүүн байгууллага болж, тухайн жилдээ 100% SFA Certified шошготой ноолууран бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн анхдагч үйлдвэрлэгчдийн нэг болсон билээ.
Бид цаашид ч Гоёмсогоор урласан ноолууран хувцсыг байгаль, мал амьтад, малчдад ээлтэй, ёс зүйтэй, тогтвортойгоор үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж байна.
SFA Certified бүтээгдэхүүн худалдан авснаар та:
- Бэлчээр нутгийн доройтол, онгон байгаль, зэрлэг амьтдын орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах,
- Малчдын байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх,
- Малын арчилгаа маллагааг сайжруулах үйлсэд хувь нэмрээ оруулж, ТННЭ-ийн ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд тэгш байдлыг бий болгох ажлыг дэмжиж буй явдал юм.
“ГАЙХАЛТАЙ УРЛАСАН НООЛУУРАН ХУВЦАС”-ыг БҮТЭЭНЭ
Гайхалтай загварлаг ноолууран хувцсыг дээд зэргийн чанартай урласнаар хүн бүрт сайхан хувцас өмсөхийн баяр баясгалан, аз жаргал, сэтгэл ханамжийг мэдрүүлнэ
Тал нутгийн таван эрдэнийн хишиг-Таны Гоёл
1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл
2.
3.
1.Мэргэшсэн, өөрийгөө хөгжүүлдэг бүтээлч байдал 2.Хамгийн сайныг бүтээх хүсэл эрмэлзэл 3.Байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн зарчим 4.Ёс зүйтэй, шударга зарчим
2005
200