“Блүфин” ХХК-ийн товч танилцуулга
“Блүфин” ХХК нь анх 2013 онд үүсгэн байгуулагдан, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын нийтийн хоол үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарт өндөр стандарт тогтоохыг зорилгоо болгон ажиллаж байна.
“Блүфин” ХХК нь “Блүфин Стейкхаус” нэртэйгээр анхны ресторанаа нээн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2017 онд “Блүфин Күзин Д Арт”, “Блүфин ле бистро”, 2018 онд “Блүфин Сүши Бар” салбар ресторануудыг нийслэл хотын өндөр зэрэглэлийн бүсэд нээн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
"Блүфин"ХХК-г үүсгэн байгууллагч Пунцаг овогтой Ганбат "Монголын ахлах тогоочдын холбоо"-ны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөдАмерикын Нэгдсэн улсын Колорадо мужийн Жюнз хэмээх газар өөрийн тогоочийн болон нийтийн хоолны карьераа эхлүүлж байсан. Мөн “Мацүхиса” рестораны үүсгэн байгууллагч, эзэмшигч Япон улсын алдартай ахлах тогооч Нобү Мацүхиса хамтран ажиллаж байсан. Түүнээс хойш удалгүй орчин үеийн Франц ба Япон үндэстний зоогийн хэв маягтай “Ганба’” гэх өөрийн ресторанаа АНУ-ын Seattle хотод нээсэн юм.
Манай байгууллагын давуу тал
Хүнийн нөөцийн бодлого
Блүфин ХХК-н амжилтыг тодорхойлсон гол хүчин зүйлүүдийн нэг бол компанийн хүний нөөцийн бодлого ба түүнийг хэрэгжүүлэх стратеги юм. Хувийн ур чадвар болон гүйцэтгэх хүчин чадлыг орчин үеийн хүний нөөцийн менежментийн аргачлалтай хослуулан зохион байгуулсан ажлын баг бүрдүүлэн урт хугацаанд явагдах бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нь бидний зорилго юм.
Бидэнтэй хамтран ажилласнаар дараах боломжууд нээлттэй:
Салбартаа үргэлж тэргүүлэгч байж олон улсын хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээг эх орондоо бий болгож, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах
ХООЛЫГ БИД УРЛАНА
1. Үйлдвэрлэл
2.
3.
Мэргэжлийн өндөр ур чадвар Харилцаа, үйлчилгээний соёл Шинийг санаачлагч, эрэлхийлэгч Өөриймсөг сэтгэлгээ Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх
2013
200