Одоогоор мэдэгдэл алга байна

Арж капитал ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Усны машины жолооч

Зам барилгын технологийн зам талбайд усалгаа хийж, тоосжилтыг багасгах; Ажил эхлэхийн өмнө техник, тоног төхөөрөмжийн үзлэг хийх; Шууд удирдлага болон талбайн даамал, төслийн удирдагчийн зааврын дагуу өдөр тутмын ажил үүргийг гүйцэтгэх; Гүйцэтгэсэн ажлын бүртгэл, техник ашиглалтын цагийн бүртгэлийг хөтлөх;

Дэвсэгчийн оператор

Талбайд ирсэн асфальтыг зориулалтын дагуу жигд, стандартад заасан зузаан, нягтралтайгаар дэвсэх чиг үүргийн хүрээнд замын өндрийн түвшин, тэгш байдлыг хангах; Дэвсэгч машины өдөр тутмын бүрэн бүтэн байдлыг хангаж, өдөр тутамд хөдөлгүүр, гидравлик систем, шнек, гинж, автомат түвшин тохируулагчийг шалгах, тосолгоо, түлш, шингэний түвшин хянах; Асфальт тээвэрлэгч машинууд, индүү, дулаан хянагч зэрэг техниктэй харилцан уялдаа холбоотой ажиллах; Замын хөдөлгөөний дүрэм, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөх: Ажил хийж дууссаны дараах арчилгаа, цэвэрлэгээ хийх;

Авто ачигчийн оператор

Хөрс, хайрга, элс, асфальт зэрэг материалыг маршрутын дагуу ачих, буулгах, зөөвөрлөх; Ажил эхлэхийн өмнө техник, тоног төхөөрөмжийн үзлэг хийх; Шууд удирдлага болон талбайн даамал, төслийн удирдагчийн зааврын дагуу өдөр тутмын ажил үүргийг гүйцэтгэх; Гүйцэтгэсэн ажлын бүртгэл, техник ашиглалтын цагийн бүртгэлийг хөтлөх;

Үндсэн хөрөнгийн нягтлан бодогч

Нягтлан бодох бүртгэлийн бодлого, хууль зохицуулалтын шаардлагад нийцүүлэн санхүүгийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах; Холбогдох тайлан, балансыг цаг хугацаанд нь гаргах; Үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөх, хөдөлгөөн, тооллого болон ашиглалт, үр ашгийг тооцоолох;

Диспетчер механик

Компанид харъяалагдаж буй машин, механизмуудын бүртгэл, шилжилт хөдөлгөөн болон ажил үүргийг хуваарилах, маршрутыг хянах, бэлэн байдлыг хангах ажлын чиг үүргийн хүрээнд ажиллана. 

Үйлдвэрийн цахилгаанчин

Бутлуур, асфальтын үйлдвэрийн цахилгаан хангамж, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх; Өндөр, бага, дунд хүчин чадлын дизель цахилгаан үүсгүүрийн цахилгаан генератор, цахилгааны тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулах; Ашиглаж байгаа цахилгаан тоног төхөөрөмжид шаардагдах сэлбэг, материалын бэлэн байх болон байвал зохих материалын жагсаалтыг гаргаж, захиалуулах арга хэмжээ авах; Цахилгааны газар доорхи байгууламж, шугам сүлжээ байрласан бүсэд кабелийн засвар, угсралттай холбоотой газар шорооны ажлыг гардан зохион байгуулж гүйцэтгэх;

Үйлдвэрийн гагнуурчин

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эд ангийн гагнуурын ажлыг ажлын зураг ашиглан тогтсон цаг хугацаанд, чанартай хийж гүйцэтгэх; Гагнуурын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, шууд удирдлагад танилцуулах; Хийгдсэн засвар, үйлчилгээний тайланг шууд удирдлагад танилцуулж, гүйцэтгэлийг хянуулах; ХАБЭА-н зааварчилгааг өдөр тутамдаа баримталж ажиллах;

Авто замын туслах ажилтан

Замын инженерийн удирдлага дор ХАБ-н зааварчилгааг өдөр тутамдаа авч, Авто замын ажлын явцад шаардлага хангахгүй том чулуу, хог хаягдлыг түүж ялгах, Талбай дээр ажиллаж буй техникийн операторуудад дохио өгч, хамтарч ажиллах, Эвдэрсэн буюу элэгдсэн далан, суурь, хучилтын үеүдийн нөхөөс, засвар арчлалтыг зааварчилгааны дагуу хийх, Замын тэмдэг, тэмдэглэгээ, дохионы шон, хаалт, хашлага суурилуулах, Зам дээр анхааруулах, тэмдэг тэмдэглэгээ суурилуулах, Талбайн цэвэрлэгээ хийх, Замын дагуу ургасан бут сөөг, өвсийг хадах гэх мэт албан тушаалын бусад чиг үүргийн дагуу ажил гүйцэтгэнэ. 

Бутлуурын үйлдвэрийн туслах ажилтан

Үйлдвэрийн тоног төхөөрөмжид тогтмол хяналт тавьж, хэвийн үйл ажиллагааг хангах; Ажлын байрны цэвэрлэгээ, өдөр тутмын үзлэг хийх; Шаардлагатай засвар, үйлчилгээнд хамтран оролцох; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг мөрдлөг болгон ажиллах;

ХЭМАБ ажилтан

Төслийн талбайд ажиллаж буй ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

ХММ засварчин

Автомашин, механизмийн хэвийн ажиллагаа хангах, өдөр тутмын засвар үйлчилгээ хийх, төлөвлөгөөт үзлэг оношлогооны хуваарийн дагуу бэлтгэл ажлыг хангах, багаж хэрэгсэл, сэлбэг эд ангийн хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх;

Түлшний машины жолооч

Төслийн байршлуудад түлш түгээх, машин, механизмыг түлшээр хангах ажлын хүрээнд урт болон богино маршрутын дагуу тээвэрлэлт хийх;

Байгууллагын хөгжлийн менежер

Компанийн Стратегийн төсөл, төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэл дээр шаардлагатай газар, нэгжүүдтэй хамтран ажиллах; Компанийн дотоод үйл ажиллагааны процессуудыг судлах, зураглах, сайжруулах санал боловсруулах; ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах; Үр дүнтэй гүйцэтгэлийн үнэлгээний систем боловсруулж, хэрэгжүүлэх; Байгууллагын соёл, манлайллыг төлөвшүүлэх хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулах; Хэлтэс, албадын уялдаа холбоог сайжруулах, хөндлөнгийн үнэлгээ, судалгааг хийх; Ажлын тайлан, дүн шинжилгээ, санал зөвлөмжийг удирдлагад тайлагнах;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, М плаза 14 давхар, 1403 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.