Компанийн импортлон борлуулдаг бүтээгдэхүүнийг талаарх мэдлэг, мэдээллийг хэрэглэгч, харилцагчдад хүртээмжтэй хүргэх, идэвхжүүлэлтийн ажлыг төлөвлөх, гүйцэтгэх
Бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай бэлтгэх, байрлуулах, зөөвөрлөх, ачиж буулгах, тээврийн хэрэгслийг зөв аюулгүй жолоодох. Мөн тооллогод бэлтгэх, хугацаа цувралын мэдээ няравт өгөх, бараа эмхэлж цэгцлэх.
М-Си-Эс Группийн болон компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, төслийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх
Компаний санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай, оновчтой удирдан зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, төлөвлөсөн борлуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бараа материалын нөөцийг тогтовортой түвшинд тогтмол хангах, нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр гаргахад удирдлагыг мэдээллээр хангах. Гадаад тээврийн ажлыг захиалгаас эхлээд, агуулахад буух хүртэл үйл ажиллагааг зохион байгуулах