Добу, бид орчин үеийн шинжлэх ухаан, техник, технологийн ололт амжилтуудын хүртээмжийг сайжруулах замаар шинэ санаа, оновчтой шийдлийг боловсруулж та бидний өдөр тутмын амьдралд, цаашлаад нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж өндөр бүтээмжтэй, байгальд ээлтэй, мэдлэг боловсролыг эрхэмлэсэн гэр бүл, хамт олон түүгээр ч үл барам жишиг болсон нийгмийг цогцлоохын төлөө ажиллаж байна.
Бид хүн бүрийг урлагийн зүтгэлтэн, хийсэн бүтээснийг нь урлаг гэж хардаг бөгөөд хийж бүтээж, гүйцэлдүүлж байгаа болгон нь тэр чинээгээрээ уран сайхан, гоо, төгөлдөр хирнээ утга зүйн нарийн уялдаа хамааралтай, бие биендээ байнга үлгэр дууриал болж ажиллахаар нэгдсэн хамт олон юм.
Бид, мэдэхгүйгээс мэддэг болдог, хичээл зүтгэлээс үр дүн гардаг, хүсэл тэмүүллээс амжилт төрдөг гэдгийг бүх сэтгэл зүрхээрээ ойлгодог болохоор бие, биенээ байнга өсөж дэвжихийг уриалж, бусаддаа зааж сургаж, үр дүнг илүү чухалчилж, илэн далангүй санаа бодлоо илэрхийлж ажилладаг.
Монгол хүний оюун ухааныг алдаршуулж, үндэстэн дамнасан компани болон өргөжинө
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
2014
100