Одоогоор мэдэгдэл алга байна

Ти ди би секьюритис ҮЦК ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
БОРЛУУЛАЛТ, ХАРИЛЦАГЧИЙН МЕНЕЖЕР /АССЕТ МЕНЕЖМЕНТ/

Харилцагчийн мэдээллийн сан бүрдүүлэх, тэдний санхүүгийн хэрэгцээг судлах Хөрөнгө оруулалтын багц удирдлагад оролцох, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх Борлуулалтын уулзалтууд зохион байгуулах, харилцагчидтай тогтмол холбоотой байх Зах зээлийн судалгаа хийх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд санал оруулах Борлуулалт, маркетингийн кампанит ажлуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх Гүйцэтгэлийн тайлан бэлтгэх, борлуулалтын зорилтуудыг хангах Хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах

БҮРТГЭЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ

Номинал данс болон дилерийн бүртгэлийг санхүүгийн программд бүртгэх; Сар бүрийн борлуулалтын ибаримтыг шалган, шивж НӨАТ тайлангаа бэлтгэн илгээх; Компанийн хангамжийн бараа болон үндсэн хөрөнгөө бүртгэн хариуцах; Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүрэгт ажлуудыг хийж гүйцэтгэх;

НОМИНАЛ ДАНС ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Номинал данснаас арилжааны төлбөр тооцоотой холбоотой гүйлгээг хийж гүйцэтгэх; Гадаад, дотоод арилжааны гүйлгээний цэвэр дүн, эрх бүхий байгууллагууд, банк болон компанийн шимтгэл тус бүрийг тулгаж, нэгтгэн тайлан бэлтгэх; Брокероос ирүүлсэн гадаад, дотоод арилжааны тайланг шалган, харилцагчдын үлдэгдлийн бүртгэлийг хөтлөх; Эрх бүхий байгууллагууд руу явуулсан болон ирүүлсэн төлбөр тооцоотой холбоотой мэдээ, тайланг хянах, төлбөр тооцооны үйл ажиллагаа, тайлагналыг автоматжуулах; Гүйлгээний баримтын бүрдлийг хангаж, нягтлан бодох бүртгэл хөтлөхөд шаардлагатай номинал данснуудын төлбөр тооцоотой холбоотой бусад тайлан мэдээг бэлтгэх;

КОМПЛАЙНСЫН МЭРГЭЖИЛТЭН

Хууль тогтоомж, эрх зүйн актууд болон байгууллагын дотоод дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хянах, хангуулах; Компанийн онцлогт тохирсон хөтөлбөр, бодлогын баримт бичиг, дотоод дүрэм, журам, заавар боловсруулах; Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр, дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх; Компанийн комплайнсын соёлыг бүрдүүлэх, төлөвшүүлэх, сургалт зохион байгуулах; Зохицуулагч болон гадны байгууллагатай харилцахдаа комплайнсын чиглэлээр байгууллагыг төлөөлөх, зохицуулагч байгууллагаас шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөх;

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЖЭЭЧ

Төслийн бичиг баримт боловсруулах; Төслийн тоон мэдээлэл дээр боловсруулалт хийх; Шууд удирдлагаас өгсөн бусад чиг үүргүүд.

ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЖЭЭЧ

Олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлийн тойм мэдээлэл бэлтгэх; Хувьцаа, бонд, түүхий эд, валют, дериватив зэрэг санхүүгийн зах зээлийн талаар нарийн судалгаа, дүн шинжилгээ бэлтгэх; Монгол улсын эдийн засгийн гол салбаруудад судалгаа, дүн шинжилгээ хийх; Хувьцаат компаниуд дээр хувьцааны дүн шинжилгээ хийж, хувьцааны ханшийн зорилтот таамаг дэвшүүлэх; Хөрөнгө оруулалтын хувилбаруудыг үнэлж, эрсдэл, өгөөжийн харьцааг үнэлэх; Санхүүгийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх.

ПРОГРАММ ХӨГЖҮҮЛЭГЧ

- Байгууллагад шинээр нэвтэрч буй системийг хариуцан хөгжүүлэлт хийх; - Программ хангамжийн хэвийн ажиллагааг хянах; - Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, ХХБ төв байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.