Саади Констракшн ХХК нь 2002 оноос хойш уул уурхайн үйлдвэрийн барилга байгууламж, шугам хоолойн угсралт болон цахилгаан, аргон, хийн гагнуурын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж байна.Ажилласан төслүүдээс дурдвал:
- Бороо гоулд ХХК-ийн Гацуурт төслийн алт нуруулдан уусгах танк, түүний шугам хоолойн угсралт, баяжуулах үйлдвэрийн барилга угсралтын ажил
- Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн Голден Хиллс төслийн боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил, краны угсралт, нуруулдан уусгах танк болон түүний дамжуулах хоолойн угсралт холболтын ажил
- Хүннү Коал ХХК-ийн нүүрс бутлан дамжуулах үйлдвэрийн барилга угсралтын ажил
- Мэйжор Дриллинг Монгол ХХК-ийн ХММЗ-ын төвийн барилга угсралтын ажил
- Саут Гоби Сэндс ХХК-ийн 40,60,80 хүний цогц кемпийн барилга угсралтын ажил
- Стэп Голд ХХК-ийн Алтан цагаан овоо төслийн баяжуулах үйлдвэрийн барилга угсралтын ажил, бутлуурын үйлдвэрийн барилга угсралтын ажил
- Оюу Толгой төслийн барбекю трейлэрийн дизайн, угсралтын ажил, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах хийж нийлүүлэх ажил, HDS II их засварын ажил, HDS IV барилга угсралтын ажил, түлш дамжуулах системийн угсралтын ажил, гүний уурхайг бетон зуурмагаар хангах байгууламжийн барилга угсралтын ажил