Одоогоор мэдэгдэл алга байна

СОКОБУРА ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Компанийн товч танилцуулга

Сокобура ХХК-нь 2006 оны 12-р сарын 15-нд Гадаад худалдаа, аялал жуулчлал, барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан.

Өнгөрөгч хугацаанд гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан. 2016 оны 12 сараас шинэ үйл ажиллагааны чиглэл нэмж улс хооронд ачаа тээврийн ажил эрхэлж байна. Манай компани хүнд даацийн 68 машин, 68 чиргүүлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний уурхай – Гашуун сухайт, Цагаан хад – Ганц модны боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байна.

Манай компани Авто тээврийн үндэсний Төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шаардлагын дагуу Цагаан хад, Ганц модонд жолооч нарын амарч хооллох, машин техник засвар үйлчилгээ явуулах хоёр кемптэй. Компанийн машин техникийн ашиглалт хяналт, жолооч нарын аюулгүй ажиллагааны үүднээс байршил тогтоох GPS төхөөрөмжөөр тоноглож, аюулгүй ажиллагаанд байнга анхаарч хөдөлмөр хамгааллын мэдээллийг тогтмол өгч тэмдэглэл хөтлөн ажиллуулж ирлээ.

Бид одоогоор оффисын 5 ажилтан, инженер техникийн 4 ажилтан, тээвэр хариуцсан 1 ажилтан, 3 тогооч , 68 жолоочтой үйл ажиллагаа явуулж байна.

Ажилчдын нийгмийн асуудалд анхаардаг, НДШ төлдөг, Ажилчдын эрүүл мэндэд анхаарч "Сонгодо" эмнэлэгтэй хамтран ажиллаж багцын шинжилгээ оншилгоонд хамруулдаг. Эх орныхоо үзэсгэлэнт газруудаар хамт олноороо аялах, шинэ жилийн арга хэмжээг 100% компаниас даан зохион байгуулдаг.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тээвэр, Агуулах, Нефть

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, СБД 2-р хороо Чингисийн өргөн чөлөө Болор бизнес төв 3 давхар 302 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.