ХАБЭА-н зааварчилгаа тогтмол өгөх, аливаа зөрчлийг цаг алдалгүй таслан зогсоох, газар дээр нь шийдвэрлэх. ХАБЭА-н чиглэлээр удирдлага, ажиллагсдад сургалт зохион байгуулж, ажлын байранд эрсдэлгүй ажиллах, эрсдэлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх зөв дадалд сургах Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл байдлыг олж харах, шуурхай арга хэмжээ авч, засаж сайжруулж ажиллах, тайлагнах ХАБЭА-тай холбоотой аливаа зөрчил дутагдал гаргуулахгүй, зөрчлийг арилгуулах, цаашилбал хүний амь нас, эрүүл мэндэд хохирол үзүүлж болохуйц аюул, эрсдэлтэй нөхцөлийг аль нэг ажлын байр болон үйл ажиллагаанд үүсгэхгүй байхад анхаарч ажиллах. Уурхайн өдөр тутмын ажил үүрэгт баримтлах MNS-ISO 45001:2018-ыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, Уурхайн аюулгүй ажиллагаатай холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах. ХАБЭАБО-ны чиг үүрэгтэй холбоотой хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах бөгөөд үйлдвэрлэлийн осол, өмчийн эвдрэл, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бага түвшинд байлгах. Бусад АБТ-нд заасан үүргийн дагуу
Ахуйн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, түүний аюулгүй ажиллагааг хангаж ажиллах. Ахуйн цахилгааны эвдрэл гэмтэл, цахилгаантай холбоотой ажил үүргийг цаг тухайд нь түргэн шуурхай, аюулгүй хийж гүйцэтгэх. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдох бүхий л хууль, дүрэм, журам, стандартуудыг дагаж мөрдөх, өөрийн бүхий л үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулгүй байдлыг ханган ажиллах.
Үйлдвэрлэлийн өдөр, сар, жилийн төлөвлөгөөт ажлыг биелүүлэх, зам, овоолгод ажиллах машин механизмуудыг зөв зохион байгуулан ашиглалтын ажиллагаанд технологийн горимыг мөрдүүлэн ажиллуулах. Уурхайн Зам талбай, Овоолгын хэсгийг технологын дагуу Техник болон ажилтнуудыг зөв зохион байгуулж ажиллах. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдох бүхий л хууль, дүрэм, журам, стандартуудыг дагаж мөрдөх, өөрийн бүхий л үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулгүй байдлыг ханган ажиллах.