Системийн нэвтрүүлэлтийн үйл явцыг дэмжин зохион байгуулах, Систем ашиглалтын явцад гарах алдааг тодорхойлж засуулах, сайжруулах санал, шийдэл гаргах; Анхан шатны мэдээлэл оруулах, цугларсан дата өгөгдөлд шинжилгээ хийх, тайлан төлөвлөгөө гаргах, удирдлагуудад танилцуулах; Системийг тайлбарлан танилцуулах, сургалт явуулах, сургалтын гарын авлага бэлдэх, Мэдээлэл технологийн багт шинэ хөгжүүлэлтийн хүсэлт, бусад шаардлага болон ажлын баримтуудыг нэгтгэн өгөх; Хариуцсан сургууль руу 7 хоног, сар, улирлаар ажлын нэгдсэн тайлан, төлөвлөгөө явуулах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
Компанийн үйл ажиллагаатай холбоотой системийн хэвийн үйл ажиллагааг хангах, сайжруулалт хийх, хэрэглэгчийн шаардлагад нийцэх цэгцтэй, стандартын дагуу хөгжүүлэлт хийх; Системийн холбоотой аливаа асуудлыг хурдан шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх, шинэчлэлт хийх; Системийн хөгжүүлэлтийн чанар (UA test), нэгжийн туршилт (unit test) хийх; Туршилтын явцад гарсан алдааг засварлах, сайжруулах;
Компанийн ирсэн явсан албан бичгийг хөтлөх, ирсэн албан бичгийг холбогдох ажилтанд дамжуулах, хариу хүссэн албан бичгийг манай талаас явуулсан эсэхэд хяналт тавих, албан бичгийг цаг тухай бүрд нь цахим бүртгэлд оруулах Ажилтнуудын тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээ, дулаан цахилгаан, аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангуулахад хяналт тавих; Оффисын хэрэглээний өдөр тутмын хангамжийн захиалгыг хариуцах, зардлын тооцоог санхүүд тайлагнах Олон нийтийн тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахад оролцох Гаднаас ирсэн зочныг угтан авч уулзан мэдээллээр хангах, холбогдох ажилтантай нь холбож өгөх Байгууллагын баримт бичигтэй холбоотой архив хөтлөх
Харилцагчийн хүсэлт, хэрэгцээнд нийцсэн системийн модуль, түүнд орох өөрчлөлт, шинэчлэлтийг тодорхойлох; Системийн тест кейс гаргах, хөгжүүлэлтийн шийдэл болон үр дүнгийн нийцлийг тодорхойлох, хянаж баталгаажуулах; Системийн баримт бичиг боловсруулах, тайлан бэлтгэх, удирдлагад танилцуулах, мэдээллээр хангах;
Компанийн өдөр бүрийн гүйлгээг үнэн зөв, иж бүрэн, хүчин төгөлдөр анхан шатны баримтад үндэслэн санхүүгийн программ руу цаг тухай бүрд нь бүртгэх; Анхан шатны баримт бүрдүүлэлтийг хийх, Дансны авлага ба тооцоог бүртгэх, авлага цуглуулалтын цаг тухайд нь батлагдсан процессын дагуу хийж гүйцэтгэх, Борлуулалтын гэрээг бүртгэл хөтөлж, гэрээний төлбөр тооцоонд хяналт тавих; Борлуулалттай холбоотой тайлан мэдээг цаг хугацаанд нь илгээж, баталгаажуулах; Борлуулалтын төсөв гаргах, түүний гүйцэтгэлд хяналт тавих; Жил бүр санхүүгийн тайланг аудитаар оруулж, аудитын дүгнэлт гаргуулах /Борлуулалт, авлага талыг хариуцах/ Сар бүрийн борлуулалтын и баримт шивэх, тулгах, НӨАТ-ын тайлан тайлагнах; Борлуулалтын тайлангуудын зөрүүг хөтлөх тайлагналд хяналт тавих, орлого хүлээн зөвшөөрөлтийг СТОУС-ын дагуу бүртгэх хяналт тавих,
Нэвтрүүлэлтийн төлөвлөгөө, жигдрүүлэлтийн төлөвлөгөөг хянаж, харилцагч руу хүргүүлэх; Нэвтрүүлэлтийн ЭХНИЙ УУЛЗАЛТын танилцуулгыг хянаж, уулзалтад оролцох; Сургалтын бэлтгэл ажлыг ханган, сургалтыг зохион байгуулах /сургалтын цаг товлох, урилга явуулах/ Төслийн үе шат шилжиж байгаа тухай харилцагчид мэдэгдэх; шаардлагатай актыг хянаж хүргүүлэн баталгаажуулах; Шаардлагатай сургалтад оролцох; Төслийн баримт бичгийн бүрдлийн хангах, дутуу тохиолдолд бүрдүүлж авах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг.