Одоогоор мэдэгдэл алга байна

"Монос Фарм" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монголын ууган эмийн үйлдвэрүүдийн нэг "Монос Фарм" ХХК нь 1990 онд хувийн хэвшлийн анхдагч эмийн үйлдвэр болон байгуулагдсан. Хүмүүний эрүүл мэндийг дэмжих тэтгэх эмчилгээний өндөр идэвхт эм бэлдмэл, эмийн чанарыг хамгаас эрхэмлэн эмийн үйлдвэрлэл, эм зүйн судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Нийтдээ 100 гаруй эм бэлдмэлийг шахмал, капсул, нунтаг,үрэл, тосон түрхэц, цацлага, шингэн, гален хэлбэрээр үйлдвэрлэж байгаагаас 30 гаруй нэр төрөл нь тус компанийн брэнд бүтээгдэхүүн юм. МУ-ын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон 25 гаруй нэр төрлийн эмийг үйлдвэрлэдэг бөгөөд дархлаа сэргээх “Салимон”, шүдний тулгуур эд, буйл, амны салстыг эмчлэх “Дентамон” бэлдмэлүүд нь Монгол Улсын төрийн шагнал хүртсэн билээ.

Үйлдвэрлэлийн үйл явц нь МУ-ын MNS:5524, Олон Улсын ISO:9001, Дэлхий Эрүүл Мэндийн Байгууллагын GMP стандартуудад заасан тогтолцооны дагуу үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад стандартыг мөрдөн өндөр чанар бүхий түүхий эд материал ашиглан чанарын баталгаа бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж стандартыг дагуу хадгалж тээвэрлэдэг.

Чанарын хяналтын алба нь Үйлдвэрлэлийн чанарын хяналт, Эрүүл зүйн шинжилгээ, Эмийн шинжилгээ гэсэн үндсэн 3 чиглэлээр Үйлдвэрлэлийн явцыг эхлэл материалаас-эцсийн бүтээгдэхүүн хүртэл материалын чанар, үйлдвэрлэлийн орчин, ажиллагсдын эрүүл ахуй, тоног төхөөрөмжид үндэсний болон Олон Улсын фармакопей, норм норматив, техникийн баримт бичгийн дагуу хяналт тавьж чанарын баталгаа хангадаг.

Лабораторийн MNS/ISO17025 стандартын дагуу Чанарын хяналтын итгэмжлэгдсэн лаборторит эмийн болон түүхий эдийн шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хийж баталгаажуулдаг. Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготойгоор Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн GMP-ийн стандартад нийцсэн “Эмийн Үйлдвэрлэлийн Цогцолбор байгуулах ” төслийг Европын Сэргээн Босголтын Банктай хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтын хүрээнд “Нефромон” брэнд 2014 оноос ОХУ-д худалдаанд гараад байна.

Нийтдээ 200гаран ажиллагсадтай ба нийт ажиллагсдын 70% нь мэргэжлийн зэрэг, цолтой боловсон хүчин байна. 1996 онд дэргэдээ эрдэм шинжилгээний төвийг байгуулсан нь өнөөдөрЭм Судлалын Хүрээлэнболон өргөжжээ. Тус хүрээлэн нь шинэ эмийн технологи, стандарт, фармакологи, эмнэлзүйн судалгаа шинжилгээ, нэн ховор, ховор болон үйлдвэрлэлийн зориулалтаар их хэмжээгээр хэрэглэгддэг ургамлыг тарималжуулах, генефондыг хамгаалах, фитохими, тарималжуулах арга зүйг боловсруулах судалгааг хийх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

  • Алсын хараа

    Монгол Оюун Сэтгэлгээг Дэлхийд таниулна

  • Эрхэм зорилго

    Хэрэглэгчиддээ: Шилдэг бүтээгдэхүүн Шинэлэг үйлчилгээ, Ажилтнууддаа: Бүтээлч орчин, хөгжих ирээдүй, Түншүүддээ:Хамтын хөгжлийг бий болгоно

  • Уриа

    Эм үйлдвэрлэлийг Дэлхийн жишигт

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Үнэт зүйлс

    Хэрэглэгч, Монос брэнд, Өөрийн компани, хамт олон, Мэдлэг чадвар, Бүтээгдэхүүн үйлчилгээ, Түншлэл,

  • Байгуулагдсан он

    1990

  • Ажилтны тоо

    200

Видео

MonosPharma

MonosPharma GMP

Монос Групп-н салбар компаниуд

  • Монос Групп
  • "Монос Фарм" ХХК
  • Монос Хүнс ХК
  • Монос Улаанбаатар
  • МоносФармТрейд ХХК
  • Монос Косметик
  • Коор Майнд ХХК
  • Грийн гэйт интернэйшнл ХХК
  • Энхийн Шүүдэр ХХК
  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 32/2 байр, Монос Фарм ХХК-ийн байр | Улаанбаатар 211137,

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.