Одоогоор мэдэгдэл алга байна

Магнус констракшн ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тус компани нь одоогоор 60 гаруй ажилтан, албан хаагчидтайгаас 30 гаруй мэргэжлийн зэрэгтэй, салбартаа өндөр дадлага туршлага бүхий инженер техникийн ажилтнууд, мэдлэг ур чадвартай боловсон эрч хүчээр дүүрэн хамт олон юм. 

Бид үйл ажиллагаандаа Европын болон Олон улсын жишигт хүрсэн дэвшилтэт техник, технологи, Менежментийг нэвтрүүлэн, инженер техникийн ажилтнуудын “Хүний хөгжилд” тулгуурлах замаар “Эрүүл”, “Аюулгүй”, “Олон улсын чанарын стандартад нийцсэн” барилгыг ашиглалтанд оруулахыг нэн тэргүүний зорилт болгон ажилладаг.  

Үйл ажиллагаандаа Олон улсын чанарын тогтолцоо, менежмент, баримт бичгийн стандартыг нэвтрүүлэхээр чармайн ажиллаж байгаа бөгөөд ХБНГУ, АВСТРИ, ОХУ, БНХАУ зэрэг орнуудын мэргэшсэн инженерүүдтэй тогтмол нягт хамтран ажиллаж, тэдгээрээс тасралтгүй суралцан хамтдаа хөгжиж байна.

Бидний уриа: “Дэлхийд танигдсан бүтээн байгуулалтыг цогцлооно”

Үйл ажиллагааны чиглэлээр гүйцэтгэсэн ажлууд:

2013-2014

АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монголд хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын төслийн хүрээнд Шастины нэрэмжит улсын клиникийн төв 3 дугаар эмнэлгийн барилгын зарим хэсгийн засвар шинэчлэл, эмнэлгийн оношилгооны хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал, эмнэлзүйн онцгой нарийвчлал бүхий иж бүрэн модулиуд- Ангиографийн аппарат болон компъютерт томограф /СТ/-ийн төхөөрөмж, шугам сүлжээний угсралтын ажлыг гэрээний шеф-монтаж нөхцлийн дагуу ХБНГУ-ын мэргэжилтний оролцоотойгоор хамтран хийж байнгын ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

2015-2016

 

“Бона Вита” эмнэлзүйн нэгдсэн төв лабораторийн төв байрны 580мкв талбайн барилга байгууламжийн интерьер, дотоод засал, тохижилт, цахилгаан хангамж, халаалт агаар сэлгэлт, цэвэр бохир усны сантехник шугам холболт, камержуулалтын цогц ажлууд.

2015-2016

Монгол улсын бүх хот, аймаг орон нутгийн 23 төвлөрсөн газар болон Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэр-Эрүүл мэндийн багууллагуудыг түшиглүүлэн 22 байршилд “Бона Вита” ХХК-ийн захиалгаар бие даасан “Сорил авах хэсэг” байгуулж, тэдгээрийн засал, тохижилт, дотоод сүлжээ, камержуулалтын иж бүрэн ажлыг гүйцэтгэв.

 

Аж ахуйн гэрээний хүрээнд зарим амины орон сууцны суурь болон цахилгаан, сантехникийн шугам сүлжээний шинэчлэл, дотоод засал, гадна тохижилтийн ажлууд.

2016-2017

Цусны салбар төв их засвар шинэтгэлийн ажил- Булган аймаг цусны салбар төв, Дархан-Уул аймаг цусны салбар төв, Хөвсгөл аймаг цусны салбар төв, Орхон аймаг цусны салбар төв, Сэлэнгэ аймаг цусны салбар төв, Сэлэнгэ аймаг Мандал сум цусны салбар төв, Дорноговь аймаг цусны салбар төв, Дундговь аймаг цусны салбар төв, Говьсүмбэр аймаг цусны салбар төв, Төв аймаг цусны салбар төв

2017-2020

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилт, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны захиалгаар “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5” төслийн хүрээнд хэрэгжиж буй Сонгинохайрхан дүүргийн 200 ортой “Жишиг Нэгдсэн Эмнэлэг”  төсөл 4-н блок 4-н давхар 3-р шатлалын эмнэлгийн барилгын ажлыг Австри улсын Вамед инженеринг ГМБХ-тай хамтран Монгол талаас хариуцан ажиллаж, эмнэлгийн барилгыг байнгын ашиглалтанд хүлээлгэж өгсөн.   

 

 

 

 

 

  • Уриа

    Дэлхийд танигдсан бүтээн байгуулалтыг цогцлооё

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2015

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5р хороо UBH центр 5 давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.