Одоогоор мэдэгдэл алга байна

Монгол экспресс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Тооцооны нягтлан бодогч

- Компаний санхүү бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулах - Ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийн дагуу ажиллана

Ачаа вагон хүлээлцэгч

Компаниас батласан Ачих буулгах цогцолборын үйл ажиллагааны журам, процесс диаграмтай танилцаж, түүнийг мөрдөж ажиллана. Тооцооны кассирын өгсөн үүрэг даалгавар, заавар зөвлөмжийн дагуу гаалийн хяналтын бүсэд явагдах өдөр тутмын үйл ажилгааг зохицуулан зохион байгуулж  ажиллана. Кранчин, оосорлогч, ачигч нарын ажлыг хуваарилах, биелэлтэнд нь хяналт тавих. Ачаа олголтын байдалтай уялдуулан кранчин, оосорлогч, ачигч нарын ажлыг жигд хуваарилан зохицуулж удирдана. Гаалийн хяналтын бүсийн 1, 2-р  салаа зам дээр тавигдсан хөдлөх бүрэлдэхүүн, түүн дээрх чингэлэг, машин, техникүүд, задгай болон битүү ачааны баглаа боодол, тэдгээрийн лац, ломбо бэхэлгээг нэг бүрчлэн шалгаж, бичиг баримт, акттай тулган хүлээн авч вагон ба авто машин дээрээс буулгах, зориулалтын талбай дээр тавиулах. Чингэлэг болон ТИР автомашинаар ирсэн түүвэр илгээлтийн ачаа олголт, ачилтыг хариуцах Хайрцаг сав нь эвдэрсэн, баглаа боодол задарсан, лац, ломбо тасарсан зөрчил илэрвэл кассир болон төмөр замын ачаа вагон хүлээлцэгчид /АВХ/ яаралтай мэдэгдэж, хамтран акт үйлдэж буулгана. Ачаа бараанаас нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч дээж авахаар бол гаалийн улсын байцаагчид мэдэгдэж ачаа чингэлэгийг онгойлгож дээж авч, дараа нь гаалийн хяналтын ломбоор лац тавина. Кассирын бичсэн нэвтрэх, зөвшөөрлийн дагуу битүү ба задгай болон чингэлэгтэй ачааг аюулгүйн бүсэд байрлуулан гаалийн улсын байцаагч, нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч, хүлээн авагчийг байлцуулан онгойлгож коридор гаргах, задалж үзүүлэх бэлтгэлийг хангаж бүрэн бүтэн байдлыг нэг бүрчлэн шалгаж тоолон биетээр үзүүлж хүлээн авагчид хүлээлгэн өгнө. Техник, ачаа чингэлэгийг гаалийн улсын байцаагч нийслэлийн мэргэжлийн  хяналтын байцаагч нарт шалгуулж, зөвшөөрсний дараа кассир ачаа хүлээн авагч нар зөвшилдөн ачаа чингэлэг ачих авто машиныг тогтоох ба ГХБ-д дарааллын дагуу оруулж, ачих буулгах ажлыг гүйцэтгэнэ. 7-10 хүн удирдан зохион байгуулж ажиллах тул удирдах чадвартай байх

Тээврийн логистикийн туслах ажилтан

Дараах ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргүүдийг гүйцэтгэнэ. 1. Тухайн сард шинээр нэмэгдсэн үйлчлүүлэгчдийн талаарх тайлан гаргаж улирал, жилээр дүгнэнэ. Хариуцсан компануудын гэрээ, корреспонденц, тариф, бусад үйд ажиллагааг зохион байгуулна. Хариуцсан компануудын тээврийн хөлс төлөлтийн тооцоо, тариф, нэхэмжлэл хөлсийг цаг хугацаанд нь гаргаж санхүүд өгнө. Хэлтсийн менежертэй зөвшилцөн тээвэрлэлтийн үнэ тарифыг тогтоож, үйлчлүүлэгчид санал болгоно. Сар, улирал, жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулна. Ажлын гүйцэтгэлийг сар, улирал, жилээр гаргана. Container demurrage calculation, original bill collection-г хянана. Терминалын кассир, пүүлэгч нарт импортын ачаа олголт, тээврийн хөлс төлөлтийн талаар зааварчилгаа өгнө. COC, SOC, хоосон буцаах чингэлэгүүдийн мэдээг гаргаж, зааварчилна. Collect нөхцөлтэй ачаанд онцгойлон анхаарал тавьж, санхүүд зааварчилгаа өгнө. Замын-Үүд, Сүхбаатарын тээврийн төлөөлөгч нартай ажил хэргийн тогтмол харьцаатай байна. Зах зээлийн судалгаа явуулж экспортлогч, импортлогч байгууллага болон хувь хүмүүстэй холбоо тогтоон хамтарч ажиллана. Гадаад дотоодын үйлчлүүлэгч байгууллагуудын жагсаалт гарган тогтмол холбоотой ажиллах, тэдний тавьж буй санал хүсэлтийг харгалзан үзэж байх, үйлчлүүлэгч байгууллагын тоог нэмэгдүүлэх талаар бодлого боловсруулж ажиллана. Компаний үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээллийг хүмүүст хүргэх, итгүүлэх, сануулах зорилгоор бусад хэлтэс нэгжүүдтэй хамтран идэвхжүүлэлт, урамшуулал, сурталчилгааг зохион байгуулна. 15.Үйлчлүүлэгчийн хэрэгцэээнд нийцүүлэн үйлчлэх, тэдний боломжтой цаг хугацаа, орон зайд аль болох дөхүүгээр үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээг худалдан авсны дараах шаардлагатай нэмэлт үйлчилгээгээр хангах ажлыг удирдан хэрэгжүлнэ. Багаар ажиллах болон манлайлах үйл ажиллагааны хүрээнд: Ажлаа сар, улирал бүр төлөвлөн, төлөвлөгөө гаргаж удирдлагаар батлуулах, хэрэгжүүлэх, дүгнэх. Зохион байгуулагдаж байгаа хурал зөвөлгөөнд оролцох, хурлаас гарсан шийдвэр, дүгнэлтийг хамт олонд үнэн зөв танилцуулах, сурталчлах. Байгууллагаас зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд хэлтэс нэгжээ удирдан зохион байгуулж идэвхи санаачлагатай оролцох. Үйлчлүүлэгч байгууллага, иргэдтэй ажил төрлийн найрсаг хамтын ажиллагааг буй болгох, хөнгөн шуурхай үйлчлэх, тэдний эрэлт хэрэгцээг судлан санал хүсэлтийг хүлээн авч компанийн удирдлагад танилцуулах, үйлчилгээний соёлыг хэвшүүлнэ. Бизнесийн ёс зүйн зарчмыг баримтлан, нийт ажилтнуудтай эрх тэгш, ёс зүйг дээдлэн харьцах, нээлтэй, шудрага байдлыг мөрдөх. Өөрийн мэдлэг, ур чадвар, удирдах, манлайлах, баг хамт олноор ажиллах чадвараа байнга дээшлүүлэх, түүнд суралцах.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төв оффис: Чингисийн өргөн чөлөө-17, ВИСТА оффис байр, 6 давхарт, Улаанбаатар 210628

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.