Ажилтнуудын хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийж, тэдний хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх Мэргэжлийн ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд төрөл бүрийн сургалтын төлөвлөгөө хөтөлбөр зохион байгуулж түүнийг хэрэгжүүлэх Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад хөдөлмөр хамгааллын болон инженер техникийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангаж хяналт тавих, заавар зөвлөмж өгөх, Ажлын үр ашгийг дээшлүүлэх, богино хугацаанд материал техникийн арвилан хэмнэлттэй, чанартайгаар ажлыг зохион байгуулах Инженер техникийн ажилтнуудын тайланг сонсож тэдний ажилд үнэлэлт дүгнэлт өгөх Ажилтнуудыг мэргэжилтэй нь холбогдолтой мэдээллээр хангах Ажилд хэрэглэгдэх чанар сайтай материалуудаар хангахад холбогдох хүмүүстэй хамтарч гүйцэтгэлд нь хяналт тавих Хүний нөөцийн менежертэй хамтран ажилтнуудын орон тоо, хүн хүчийг тодорхойлох Ажилд хэрэглэж буй техник, тээврийн хэрэгслүүдийн ашиглалт ачааллын байдалд хяналт тавих Инженер техникийн ажилтнуудыг ажил үүргийн давхардалгүйгээр ажиллуулж хөдөлмөрийн бүтээмж, ажлын бүтээлд нь хяналт тавих Ажил эхлэхийн өмнө ажилтнуудад хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өгч, зааварчилгаа авч ажилд гарч байгаа эсэхэд нь хяналт тавих Барилгын талбай дээр ажлын хувцас хамгаалах, хэрэгслэлийг өмсч, зүүж хэрэглээгүй ажилтнуудад барилгын үйлдвэрлэлд мөрдөх журмын дагуу торгуулийн арга хэмжээг авна.