Одоогоор мэдэгдэл алга байна

POCKET

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
АХЛАХ ХУУЛИЙН МЭРГЭЖИЛТЭН /Тусгай актив/

Компанийн хугацаа хэтэрсэн зээл барагдуулах, шүүхээс өмнөх шатанд харилцагчийн зээлийг төлүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулах; Тусгай активын нэгжийг удирдлагаар хангах, зөв зохион байгуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулж, заавар өгч чиглүүлэх; Удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуух бусад ажил үүрэг гүйцэтгэх.

БОРЛУУЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН

Үйлчилгээний стандартын дагуу хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх; Хэрэглэгч, харилцагчид компанийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үнэн зөв мэдээ, мэдээлэл өгөх; Компанийн борлуулалтын төлөвлөгөөг ханган биелүүлэх; Харилцагчтай стандартын дагуу гэрээ байгуулах, гэрээ цуцлах; Архивын стандартын дагуу гэрээг хүлээлгэн өгөх;

ГРАФИК ДИЗАЙНЕР

Компанийн борлуулалт, маркетингийн үйл ажиллагаатай холбоотой дизайны ажлуудыг бүтээлч, санал санаачлагатайгаар гүйцэтгэх; Фото болон хөдөлгөөнт график, рийлс,  сошиал сурталчилгаанд зориулсан видео график ажлуудыг өөрийн мэдлэг, ур чадварыг ашиглан өндөр чанартайгаар хийж гүйцэтгэх;

ХУУЛИЙН МЭРГЭЖИЛТЭН /тусгай актив/

ББСБ-аас олгосон эрсдэлд орж болзошгүй, хэвийн ангилалд байгаа /анхаарал татсан/ болон ангилагдсан зээл, зээлийн хүү, бусдаас авах авлагыг төлүүлэх; Компанийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцож буй шүүх, арбитрын маргаан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан хэргийн материалыг судлах, нотлох, баримт бүрдүүлэх, компанийг төлөөлөн хүсэлт гаргах, гомдол боловсруулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай бүх үйл ажиллагааг хийх; Удирдлагаас өгсөн бусад ажил үүрэг.

ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Гадаад зах зээлийн хүрээг тэлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээ хийх, танилцуулах; Олон улсын зах зээлд өөрсдийн систем, бизнес ноу-хауг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх буюу стратегийн шинж чанартай төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх; Олон улсын түншлэлийг бий болгох, сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх; Төслийн менежментийн арга барилыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төслийн суурь баримт бичиг боловсруулах; Гадны хөрөнгө оруулалт татах, бизнес уулзалт, хэлцэлд оролцох.

ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ

Компанийн хэмжээнд эдийн засгийн боломж болон ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тодорхойлж, эрсдэлээс хамгаалах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх; Эрсдэлийн бодлого, журам, арга аргачлалуудыг олон улсын шилдэг туршлага болон стандартад нийцүүлэн сайжруулж хөгжүүлэx; Зээлийн багцад шинжилгээ хийж санал дүгнэлт боловсруулах.  

МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР

Байгууллагын маркетинг, олон нийтийн харилцааны бодлогын дагуу брэндинг болон маркетингийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэх; Байгууллагын вэбсайтыг хөтлөх, сошиал медиа идэвхижүүлэлт хийх; Брэндийн танигдалтын байдлыг нэмэгдүүлэх, эерэг имиджийг бүрдүүлэх; Маркетингийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л тайлан мэдээг боловсруулж, удирдлагуудыг үнэн зөв, бодит мэдээллээр тогтмол хангах;

АВЛАГЫН МЭРГЭЖИЛТЭН

Компанийн хугацаа хэтэрсэн зээлтэй ажиллах, тэмдэглэл хийх; Шүүхээс өмнөх шатанд асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг удирдлагаас өгсөн чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх; Удирдлагаас өгсөн бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Парисын гудамж- 42,Ай Си тауэр , 13 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.