Манай компанид ажилласнаар та Солонгосын болон томоохон корпорацийн IT төслүүдэд оролцон, хөгжүүлэлт хийх болно. Үндсэн ажил нь сервер талын хөгжүүлэлт ба Back-End Java, Spring Boot, SQL зэрэг технологийг ашиглан төсөл хэрэгжүүлэх юм. Төслийн шаардлагаас хамаарч, та Солонгос эсвэл Мьянмарт тодорхой хугацааны томилолтоор ажиллах боломжтой. Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлдэг байх. Java, Spring Boot, SQL зэрэг технологийг ашиглан сервер талын хөгжүүлэлт хийх. Компанийн захиалгат төсөл, дотоод төсөл гэх мэт захиалгат ажилд өөрийн үүргийн дагуу оролцох. Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргийг гүйцэтгэх.
Манай компанид ажилласнаар та Солонгосын тэргүүлэгч корпорацуудын төсөл дээр оролцон, төсөл удирдах, зохион байгуулах туршлагатай болох боломжтой. Төслүүдийн онцлогоос шалтгаалан та Солонгос эсвэл Мьянмар улс руу богино хугацааны томилолтоор явж ажиллах боломжтой. Төсөл удирдан зохион байгуулах Монгол-Солонгос-Англи хэл дээр аман ба бичгийн орчуулга, албан бичиг, тайлан боловсруулж, баталгаажуулах Дотоод болон гадаад харилцагч талуудтай тогтмол холбоо барьж, мэдээлэл солилцох, асуудал шийдвэрлэх Төслийн явц, үр дүнг дотоод баг болон захиалагчид тайлагнаж, сайжруулах санал боловсруулах Шаардлагатай тохиолдолд БНСУ, Мьянмар зэрэг улсад богино хугацааны томилолтоор ажиллах
Ай Ти Визард ХХК нь Монгол, Солонгос, Мьянмарт салбартай бөгөөд вэб сайт хөгжүүлэлт, мобайл аппликэйшн хөгжүүлэлт, IT аутсорсинг үйлчилгээ, мөн дотоодын бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг IT компани юм. Бид ихэвчлэн Солонгосын компаниудтай хамтран вэб сайт болон мобайл аппликэйшн хөгжүүлдэг ба React, Next.js, Node.js, Springboot зэрэг орчин үеийн технологийг ашигладаг. Манай компани чадварлаг хөгжүүлэгчдэд өсөх боломжийг олгож, хамтын ажиллагаа, инновацийг эрхэмлэж ажиллаж байна. Бид Odoo ERP системийн туршлагатай хөгжүүлэгчийг хайж байна. Ажлын байр: Odoo ERP туршлагатай хөгжүүлэгч Үндсэн үүрэг: Odoo ERP системийг хэрэгжүүлэх, , нэмэлт хөгжүүлэлт хийх, засвар үйлчилгээ хийх болон сайжруулах Үйлчлүүлэгчдийн шаардлагыг шинжлэх, системийг тохируулах Odoo модулийг хөгжүүлэх болон одоо байгаа модулийг сайжруулах Хэрэглэгчийн сургалт болон техникийн дэмжлэг үзүүлэх Төслийн удирдлага болон тайлагнал Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлдэг байх Компанийн төсөл, захиалгат ажилд өөрийн үүргийн дагуу оролцох Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргийг гүйцэтгэх