Одоогоор мэдэгдэл алга байна

Герман Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо ТББ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Санхүү, захиргааны ажилтан

Ажлын байр:              Санхүү, захиргааны ажилтан Удирдлага:                  Гүйцэтгэх захирал Ажлын цаг:                 Бүтэн цагийн эсхүл хагас цагийн   Байршил:                      Улаанбаатар хот    Байгууллагын товч танилцуулга Герман-Монголын Бизнесийн Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ) нь анх 1995 онд Улаанбаатар хотод байгуулагдсан, Германы компаниуд болон Германтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгжүүдийг холбосон байгууллага юм. 2009 оноос хойш тус холбоо нь төрийн бус байгууллага (ТББ) хэлбэрт өргөжин тэлж, Улаанбаатар хотод байрлах оффисын менежментийн багаараа дамжуулан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. 30 жилийн туршлагатай, 90 гаруй гишүүнтэй ГМБЭХ нь Монгол дахь хамгийн ууган, хамгийн том хоёр улсын хоорондох бизнесийн байгууллага юм. Тус холбооны гишүүн байгууллагууд нь Германы эдийн засгийн салбарын бүх түвшнийг хамарсан бөгөөд томоохон корпорациудаас эхлээд жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагуудаас бүрддэг.   Ажлын байрны зорилго  Байгууллагын өдөр тутмын санхүүгийн гүйлгээг бүртгэх, нэхэмжлэл, төлбөрийн баримтыг хянах, мэдээллэх Татварын тайлан, нийгмийн даатгалын тайланг бэлтгэх, цалин тооцоолох Батлагдсан төсөвтэй холбоотой зардлыг бүртгэх, хянах Банкны гүйлгээний хяналтыг өдөр тутам хийх Аудит болон удирдлагыг шаардлагатай тайлан, мэдээллээр хангах Санхүүгийн баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх, хадгалах, архивлах Санхүүжүүлэгч байгууллагын шаардлагын дагуу санхүүгийн тайлан бэлтгэх, нягтлан бодох бүртгэлийг хөтлөх Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох журмын дагуу хөтлөн явуулах Бараа, үйлчилгээний худалдан авалтад туслах, гэрээ хэлцэл бэлдэх Холбогдох төрийн байгууллагуудад тайлан, мэдээллийг хүргүүлэх Гүйцэтгэх захирлын өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны Өргөн Чөлөө-23, UBH Center, 13 давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.