“Эринзууны Суварга” ХХК нь 2011 оны 7-р сарын 18нд 000024469 тоот гэрчилгээ авч барилгын засал чимэглэл хийх эрхтэйгээр үйл ажиллагаа явуулахаар эхэлсэн бөгөөд 2012 оны 10-р сард Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2015, 2021 онуудад тусгай зөвшөөрлөө сунгуулан бүрэн зураг төсөл гүйцэтгэх эрх аван ажиллаж байна.
“Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо”, “Барилгын инженерүүдийн холбоо” зэрэг байгууллагуудын гишүүн бөгөөд байнгын хамтын ажиллагаатай ажиллаж байна.
Манай инженер техникийн ажилтнууд сүүлийн үеийн компьютер тоног төхөөрөмж, мэргэжлийн график ба лицензитэй тооцооны программ хангамжууд /Лира 9.6, 10.10 ЛираСАПР 2014, 2021, Archicad, Autocad, Revit/, аюулгүй ажиллагааны багаж хэрэгслээр бүрэн хангагдаж, тусгай зөвшөөрлийн хүрээнд, орчин үеийн хийц, дэвшилтэд технологийн дагуу төрийн болон хувийн хэвшлийн том, жижиг нийлсэн 80-аад иж бүрэн зураг төсөл хийж гүйцэтгэн, батлуулан, хүлээлгэн өгсөн байна.
Манай компани нь байнгын болон гэрээт нийт 20 ажилтантай бөгөөд салбартаа олон жилийн туршлагатай Монгол улсын зөвлөх инженер, зөвлөх архитектор, мэргэшсэн инженерээр удирдуулан залуу инженер техникийн ажилтантайгаар чадварлаг багийг бүрдүүлэн ажиллаж байна.
Манай багт нэгдсэнээр дараах боломжуудыг танд олгож байна.
- Мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломж
- Эерэг уур амьсгалыг бүрдүүлсэн найрсаг хамт олон
- Ур чадвар, гүйцэтгэлд суурилсан өрсөлдөхүйц цалин
- Тав тухтай ажиллах орчин
Бид Монголдоо болон олон улсын зах зээл дээр салбартаа томоохонд тооцоогдох компани болно.
Манай компани салбартаа тэргүүлэгч, эерэг хандлагатай, эрч хүчтэй залуучуудаар баг хамт олноо бүрдүүлэн тэднийг ажлын байран дээрээ тасралтгүй өсөн дэвших,мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх бүхий л боломжоор ханган ажиллаж байна.Бид улс эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжил хот төлөвлөлт, бүтээн байгуулалтад тасралтгүй оролцож салбартаа тэргүүлэгч томоохон компани болох эрхэм зорилготой ажиллаж байна.
Хамтын шийдэл хамгийн шилдэг нь
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2.
3.
Ажиллагсад,боловсон хүчин манай компанийн хамгийн үнэт зүйлс юм.
2011
20