Одоогоор мэдэгдэл алга байна

Эрдэнэ Монгол ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Засварчин / Боловсруулах үйлдвэр /

Хүдэр боловсруулах үйлдвэр (ХБҮ)-ийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний ажлыг удирдлагаас өгсөн төлөвлөгөөт зорилтод хүргэх

ХАЛААЛТ АГААР СЭЛГЭЛТИЙН ИНЖЕНЕР

Уурхайн бүс дэх дулаан хангамж, салхивч агааржуулалтын систем, хөргөлтийн систем, ус хангамж ариутгах татуургын систем, барилга байгууламжуудын цэвэр бохир усны системийн  үйл ажиллагааг горим технологийн дагуу тасралтгүй явуулах; Өдөр тутамын хяналт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг удирдан зохион байгуулах; Ундны ус цэнгэгжүүлэх байгууламж болон бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах;

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТАН

Компанийн хүний нөөцийн бодлого, холбогдох заавар, журмыг хүрээнд хүний нөөцийн хэсгийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэх

УУРХАЙН ДИСПЕТЧЕР

Үйлдвэрлэлийн бүс дотор болон гадна үйл ажиллагаа явуулж байгаа нэгж хэсгүүдийн технологийн үйл ажиллагааны уялдаа холбоог нэгдсэн удирдлагаар хангаж зохицуулах Уурхайн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, тайланг боловсруулж тайлагнах Уурхайн уулын ажлын техникүүдийн бүтээлийн гүйцэтгэл, цаг ашиглалт, техник ашиглалт, засвар үйлчилгээ гэх мэт өдөр тутам, 7 хоног, сар, улирал, жилийн тайлан мэдээг боловсруулах Ээлжийн хугацаанд гарсан гэмтэл, саатал доголдлыг түргэн шуурхай холбогдох албан тушаалтнуудад мэдээллэх, шаардлагатай алба хэсэгт дэмжлэг үзүүлж ажиллах

Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан

Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам, заавар, стандартуудыг төслийн талбарт ажил үүрэг гүйцэтгэж буй нийт ажилтнуудад мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавих, зөвлөн туслах, ажилтнуудад зориулсан ХАБЭА сургалт зохион байгуулах, шалгалт авах, АБТ-д заагдсан бусад ажил үүрэг гүйцэтгэх

Эрүүл ахуйч

Төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууламж, талбайд үзлэг шалгалт хийж, хяналт тавих; Ажлын байрнуудын хөдөлмөрийн нөхцөлийн нөлөөллийг үнэлж дүгнэх; Хөдөлмөрийн болон орчны эрүүл ахуйтай холбоотой дүрэм журмуудын хэрэгжилт, сайжруулалт, боловсруулалтыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх ба хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж компанийн эрсдэлийн хороонд танилцуулан хэлэлцүүлэх; Мэргэжлийн тооцоолол арга зүйг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн нэвтрүүлж, бусдад зөвлөн туслах; Хэмжилтийн багаж, түүний программ хангамжийг ашиглан өгөгдлийг боловсруулж, тайлан мэдээ, статистик боловсруулах; Ажлын байрны нөхцөлийн мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулан, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах талаар их эмч болон удирдлагын багтай хамтран ажиллах;

Цахилгааны инженер /Дэд бүтэц/

Тогтмол хуваарийн дагуу үзлэг хийж, илэрсэн гэмтэл саатлыг цаг алдалгүй засварлаж хэвийн байдалд оруулах Ус хангамжийн системийн бүх объектын тоног төхөөрөмжид гарсан цахилгаан, автоматикийн гэмтэл, доголдлыг арилгах, засварлах Цахилгааны зураг төслийг батлагдсан норм дүрмийн дагуу чанарын өндөр түвшинд нийцүүлж найдвартай ажиллагааг хангахуйц шийдэлтэй байхаар гүйцэтгэх Цахилгааны холбоотой шаардлагатай сэлбэг материалын нөөц бүрдүүлж захиалга хийх. Монгол улсын цахилгааны аюулгүй ажиллагааны дүрмийн заалтууд болон үйлдвэрийн аюулгүй ажиллагааны журам заалтуудыг хэрэгжүүлэх Ажлын аюулгүй ажиллагааны эрсдэлийн үнэлгээг хийх, заавар өгөх, авагдсан арга хэмжээг баталгаажуулах, зөвшөөрөл олгох Цахилгаан тоноглолын засвар үйлчилгээ, сайжруулалт, төсөл, шинэ аргачлал, журмыг төлөвлөн нэвтрүүлэх, шаардлагатай материал нөөцийн жагсаалт гарган ахлах инженерээр батлуулан захиалга өгөх Бүх дотоод болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын төслийн цахилгааны угсралтын зураг төсөлд (цахилгааны ерөнхий зураг, цахилгаан тоноглолын байршлын зураг, төлөвлөлтын зураг, нарийвчилсан зураг, схемүүд, холболтын зураг гэх мэт) үйлдвэрлэгчийн шаардлагын дагуу хяналт тавих Цахилгаан системийн угсралтын ажил гүйцэтгэх,  захиалагчийн хяналт тавьж, дүгнэлт гаргах

УУРХАЙН АХЛАХ ДИСПЕТЧЕР

Үйлдвэрлэлийн бүс дотор болон гадна үйл ажиллагаа явуулж байгаа нэгж хэсгүүдийн технологийн үйл ажиллагааны уялдаа холбоог нэгдсэн удирдлагаар хангаж зохицуулах Уурхайн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, тайланг боловсруулж тайлагнах Уурхайн уулын ажлын техникүүдийн бүтээлийн гүйцэтгэл, цаг ашиглалт, техник ашиглалт, засвар үйлчилгээ гэх мэт өдөр тутам, 7 хоног, сар, улирал, жилийн тайлан мэдээг боловсруулах Ээлжийн хугацаанд гарсан гэмтэл, саатал доголдлыг түргэн шуурхай холбогдох албан тушаалтнуудад мэдээллэх, шаардлагатай алба хэсэгт дэмжлэг үзүүлж ажиллах

БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЭЭЛЖИЙН МАСТЕР

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал, үйлдвэрийн жигд ажиллагааг хангаж ажиллах Технологийн операторуудын ажлын гүйцэтгэлийг хянах, зохион байгуулах Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа болон сайжруулалтын санал оруулах Үйлдвэрийн үйл ажиллагааны журмуудыг бэлтгэх, хэрэгжилтэд хяналт тавих Үйлдвэр болон бусад холбогдох хэсгийн ажлын уялдааг зохицуулан ажиллах, мэдээллээр хангах Үйлдвэрийн үйл ажиллагааны үе шатуудад эрсдэлийг судлах тэдгээрийг илрүүлэх, арилгах

Механик / Боловсруулах үйлдвэр /

Хүдэр боловсруулах үйлдвэр (ХБҮ)-ийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний ажлыг удирдлагаас баталсан төлөвлөгөөт зорилтод хүргэх

Автоматжуулалтын инженер /үйлдвэрт/

Үйлдвэрийн барилга угсралтын болон үйл ажиллагааны үед үйлдвэрийн тоног төхөөрөмжийн цахилгааны угсралтын ажилд хяналт тавих, ажлын зургийн дагуу гүйцэтгэл хангуулах, үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн цахилгааны засвар үйлчилгээний ажлыг хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд явуулах, зохион байгуулалтын ажлыг төлөвлөн удирдах

ҮЙЛДВЭРИЙН МЕХАНИК ИНЖЕНЕР

Үйлдвэрийн барилга угсралтын болон үйл ажиллагааны үед үйлдвэрийн тоног төхөөрөмж, шугамын угсралтын ажилд хяналт тавих, ажлын зургийн дагуу гүйцэтгэл хангуулах, үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний ажлыг төлөвлөгөөт зорилтод хүргэх

Цахилгаанчин / Боловсруулах үйлдвэр /

Хүдэр боловсруулах үйлдвэр (ХБҮ)-ийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, ажиллагааг төлөвлөгөөт зорилтод хүргэх

Боловсруулах үйлдвэрийн оператор

Боловсруулах үйлдвэрийн процессын үйл ажиллагааг хэвийн явуулах, төлөвлөгөөт ажлыг биелүүлэх; Тоног төхөөрөмжийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах; Өгөгдсөн зааварчилгааны дагуу үйлдвэрийн гарцын төлөвлөгөөг биелүүлэх, сайжруулан ажиллах;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал Тауэр, 16 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.