Гүйцэтгэх үндсэн үүрэг Боловсролын хөтөлбөрийг ЕБС-ийн бага дунд ангийн багш нарт сурталчлан таниулах, борлуулах (Өөрийн боломжит өдрүүдэд ажиллана) Хүүхдийг ном унших дадал хэвшилтэй болгож номын агуулгаар дамжуулан хүнлэг энэрэнгүй, цэвэр ариун сэтгэлтэй, билиг оюун төгөлдөр, монгол үндэстнийхээ хэл, соёл өв уламжлал, ёс суртахууныг эзэмшсэн, бахархаж хэрэглэдэг, хүндэлж дээдэлдэг, байгаль, эх дэлхийгээ эрхэмлэн хамгаалах үүрэг, хариуцлагаа ухамсарласан, хүмүүнлэг нийгмийг цогцлоон байгуулах ирээдүйн монгол иргэнийг өсгөх, хүмүүжүүлэх, бэлтгэхэд зорилгын хүрээнд сайн дурын ажилд оролцоно.
БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР: Боловсролын хөтөлбөрийн борлуулалтын менежер нь “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ-аас Монгол хүүхдийн сэтгэл зүй, сэтгэхүйд тохирсон комик ном дээр тулгуурласан сургалтын орчин үеийн арга зүйг ЕБС, ангид хэрэгжүүлэх, багш нарт танилцуулах татан оролцуулах, эцэг эхчүүдэд сургалтын үйл ажиллагааг танилцуулах, борлуулах үйл ажиллагааг хариуцаж, өөрөө борлуулж, зөв менежментээр зохион байгуулна. Хөтөлбөрт зориулан гаргах аппликейш, ухаалаг системийг үүсгэх, хөгжүүлэх, цаашид хянах үйл ажиллагаа хийнэ. Гүйцэтгэх үндсэн үүрэг Боловсролын хөтөлбөрийг ЕБС-ийн бага дунд ангийн багш нарт сурталчлан таниулах, сургуулиудад нэвтрүүлэх Эцэг эхчүүдэд ном болон хөтөлбөрийг танилцуулах сурталчлах борлуулах Сургууль, багш нарт дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, харилцан уялдаатай ажиллах, хөтөлбөрийг тухайн сургууль ангид амжилттай хэрэгжүүлэх Хөтөлбөр хэрэгжүүлэх сургууль, багш, гэр бүлийн тоог байнга нэмэгдүүлэх санал санаачлага гаргах, төлөвлөгөөний дагуу ажлыг удирдан зохион байгуулах Хөтөлбөрийг олон нийтэд таниулах маркетингийн ажилд оролцох
“Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ нь хүүхдийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Монгол Улсын татварын тухай хуулийн 22.9-д заасан хандив санхүүгийн дэмжлэг үзүүлэх стандартад нийцсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Ивээн тэтгэлэг хариуцсан менежер хүүхдийн боловсрол, хөгжил, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хандив өгөх ААН байгууллага, хувь хүмүүст нөлөөлж ТББ-ийн санхүүжилт бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Хүүхдийн боловсролын хөтөлбөр, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байгууллагууд, компаниудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх Хөтөлбөрийн санхүүжилт, ивээн тэтгэлгийн гэрээ хэлэлцээр хийх Хамтын ажиллагааны саналууд боловсруулах, танилцуулах, хэрэгжүүлэх Хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцогч талуудын сэтгэл ханамжийг хангах Байгууллагын нэр хүнд, брэндийг харилцагч байгууллагуудад оновчтой таниулах Хөтөлбөрийн зах зээл, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судлах
“Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор ном болон номын нэрийн бүтээгдэхүүний худалдааны сувгуудаар зарах, өөрийн цэг дэлгүүр нээх, түр цэгүүдийн борлуулалт хийх, онлайн болон утасны худалдааг хийж, түүний хүргэлтийг удирдах үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Amazon, Tabao зэрэг олон улсын сайтуудад англи болон бусад хэл дээрх номын худалдааг хийх. Харилцагчдад ном бүтээгдэхүүнийг нийлүүлэх, захиалга авах Одоогын боломжит борлуулалтын цэгүүдийг судалж, төлөвлөж, өдөр тутамд шинэ харилцагчыг нэмэх Одоогын харилцагч цэгүүдийн борлуулалтын дүнд анализ хийж, цэгийн борлуулалтын үйл ажиллагааг идэвхижүүлэх Харилцагчийн барааны өрөлт /мерчиндайзинг/-ийг байгууллагаас өгсөн стандартын дагуу тохижуулах ажлыг удирдан зохион байгуулах Цэгийг борлуулалтыг дэмжих санаачлагыг гаргах хэрэгжүүлэх, харилцагчын асуудлыг шийдвэрлэх Маркетингийн албанаас гаргасан санаачлалгыг дэмжин хэрэгжүүлж ажиллах Авлага барагдуулах Борлуулалтын бүртгэлийг хөтөлж, санхүүгийн алба болон удирдлагыг мэдээллээр хангах Өдөр тутмын тайлан, 15 хоног, сар жилийн төлөвлөгөө, тайланг боловсруулсан удирдлагыг мэдээллээр хангах
Боловсролын хөтөлбөрийн менежер нь “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ-аас Монгол хүүхдийн сэтгэл зүй, сэтгэхүйд тохирсон комик ном дээр тулгуурласан сургалтын орчин үеийн арга зүйг хэрэгжүүлэх “Багш бүхэн сэтгэл зүйч” хөтөлбөрийг ЕБС дээр хэрэгжүүлэх, багш нарыг татан оролцуулах үйл ажиллагааг зохион байгуулна. Хөтөлбөрт зориулан гаргах аппликейш, ухаалаг системийг үүсгэх, хөгжүүлэх, цаашид хянах үйл ажиллагаа хийнэ. Гүйцэтгэх үндсэн үүрэг Боловсролын хөтөлбөрийг ЕБС-ийн бага дунд ангийн багш нарт сурталчлан таниулах, сургуулиудад нэвтрүүлэх Сургууль, багш нарт дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, харилцан уялдаатай ажиллах, хөтөлбөрийг тухайн сургууль ангид амжилттай хэрэгжүүлэх Боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэх судалгаа шинжилгээ хийх, сайжруулах санал гаргах Хөтөлбөрийн бичиг баримт боловсруулах, танилцуулга бэлтгэх, хамтран ажиллах багш, эцэг эхчүүд, байгууллага хувь хүмүүсийг мэдээллээр хангаж, эргэх холбоотой ажиллах Хөтөлбөр хэрэгжүүлэх сургууль, багш нарын тоог байнга нэмэгдүүлэх санал санаачлага гаргах, төлөвлөгөөний дагуу ажлыг удирдан зохион байгуулах Хөтөлбөрийг олон нийтэд таниулах маркетингийн ажилд оролцох
Монголын 3 үеийнхний шимтэн унших дуртай, БСШУЯ-ны шилдэг ном, Боловсролын үндэсний хүрээлэнгээр үнэлгээ хийгдсэн, дэлхийн алдарт National Geographic нийгэмлэгийн байгаль хамгаалагч, шинжлэх ухаанч дүрүүд, Монголд 2.7 сая хувь хэвлэгдэж хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилтыг тогтоож, өдгөө үндэсний брэнд болон хөгжсөн комик номын сурталчилгааны дизайн, шинээр үйлдвэрлэх номын нэрийн бүтээгдэхүүний дизайн, хүүхдийн боловсролын чиглэлийн үйл ажиллагааны танилцуулга дизайны ажлуудыг хийж гүйцэтгэх бүтээлч, шинэлэг сэтгэлгээтэй, хариуцлагатай дизайнер хайж байна Гүйцэтгэх үндсэн үүрэг Брэндийн дүр төрхийг илэрхийлсэн график, постер, сошиал контент, визуал дизайн гаргах Хэрэглэгч, уншигчдын сонирхолыг татахуйц дизайныг шинэ технологи, чиг хандлагыг судалж, хийж гүйцэтгэх Боловсролын салбарт хөрөнгө оруулалт, ивээн тэтгэлэг үзүүлэх аж ахуйн нэгж байгууллагуудад тавих санал пресентацийг хийж гүйцэтгэх Ажлын төлөвлөгөөг зөв зохион байгуулж, хугацаанд нь гүйцэтгэх
Монголын 3 үеийнхний шимтэн унших дуртай, БСШУЯ-ны шилдэг ном, Боловсролын үндэсний хүрээлэнгээр үнэлгээ хийгдсэн, дэлхийн алдарт National Geographic нийгэмлэгийн байгаль хамгаалагч, шинжлэх ухаанч дүрүүд, Монголд 2.7 сая хувь хэвлэгдэж хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилтыг тогтоож, өдгөө үндэсний брэнд болон хөгжсөн комик номонд суурилсан хүүхдийн боловсролын төв, худалдааны цэгүүд, номын сангийн интерьер дизайны ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Төсөл зохиох, зураг төсөл боловсруулах Материал, өнгө, загварыг сонгох Төсөл хэрэгжүүлэх явцад хяналт тавих Дизайны стандарт, дүрэм журмыг мөрдөх
СОШИАЛ ДИЖИТАЛ МАРКЕТИНГ ХӨГЖҮҮЛЭГЧ “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ийн 312,000 дагагчтай Facebook хуудас, Instagram, цаашид Youtube, Tik Tok сошиал платформуудыг хөгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Сошиал медиа контент (пост, стори, рилс гэх мэт) бүтээх, төлөвлөх, хөгжүүлэх Видео бичлэгийн зураг авалт, монтаж, эффектийг хийж боловсруулах Хэрэглэгчийн сонирхолд нийцсэн шинэлэг, сонирхолтой контент санаачлах, шинэ чиг хандлагыг судлах Дижитал маркетингийн кампанит ажлуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх Сошиал медиа анализ хийх, тайлан гаргах, үр дүнг хянах