Видео контентийг хариуцсан продюсертай хамтран ажиллах. Шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж, үүргийн биелэлтийг цаг тухайд нь танилцуулж байх ба хуваарийн дагуу ажлын цагийг баримталж ажиллана. График дизайнер, найруулагч, продюсеруудтай хамтран ажиллах. Өөрийн хариуцсан төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хянаж, гэмтэл, саатал гарсан үед техникийн албандмэдэгдэж, яаралтай засварлуулах. Засварт орсон тоног төхөөрөмжийг хугацаанд нь гаргуулахад анхаарах. Эвлүүлгийн гүйцэтгэл нь дуу болон дүрсний өндөр чанартай байх бөгөөд техникийн мэргэжлийн хэллэгийн үг үсгийн алдаа гаргахгүй байх. Аливаа дүрс, мэдээллийг хариуцсан албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, хуулбарлах,худалдан борлуулахгүй байх. Хийж гүйцэтгэсэн ажлын тайлан төлөвлөгөөг гүйцэтгэх захиралд тогтсон хугацаанд танилцуулах. Видео контентийн өнгө аяс, хэв маяг, бусдаас ялгарах шинжийг илэрхийлж, идэвхи санаачлагатай бүтээлчээр ажиллах.