Компанийн бодлого, төлөвлөлт, чанарын зорилттой уялдуулан төслийн баримт бичгийн хяналтын ажлыг удирдах, барилга угсралтын ажлын ерөнхий төлөвлөлт, ажлын график гаргах, төслүүдийн холбогдох талуудтай харилцах, талбай дээрх барилга угсралтын ажилд хяналт тавих
Барилгын төслийн төлөвлөгөө, зохион байгуулалт, материал, тоног төхөөрөмжийн шаардлагыг тодорхойлох, төслийн үр дүн, чанар, хугацааг хянах, зөвлөмж өгөх ба төслийн багийг удирдаж ажиллана.
Барилгын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг тодорхойлж хяналт тавих, тайлагнах Гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллах, төсөл дээр ажиллагсдын хамтын ажиллагааг зохицуулах ба оролцогч талуудын хүсэлт, санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.