Маркетингийн салбарт ажиллах чин хүсэлтэй бол, мөн Маркетерийн ур чадвараа хөгжүүлж, олон салбарын сонирхолтой төслүүд дээр ажиллахыг хүсвэл манай багт нэгдээрэй.
Төслийн маркетер буюу МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР дараах чиг үүргийн дагуу компанийн маркетингийн төслүүд дээр багаар ажиллана.
Маркетингийн төслүүдийг багаараа хөгжүүлэх бөгөөд өөрт хуваарилагдсан үүрэг даалгаврыг хамгийн сайнаар цаг тухайд нь хийж гүйцэтгэх;
Төслийн төлөвлөлт, боловсруулалт, нэгтгэлийг хамтран гүйцэтгэх;
Төслийг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь чанартай хэрэгжүүлэхэд Төслийн удирдагчийг дэмжиж ажиллах;
Багийн болон өөрийн шинэ санаа, өнцөгийг үр дүнтэй боловсруулах, танилцуулах, илтгэх;
Төсөлтэй холбоотой кэйс судалгаа, чанарын судалгааг хамтран гүйцэтгэх;
Харилцагч компаниудтай үр дүнтэй харилцааг үүсгэх, хадгалах;
Хэрэв та Creative салбарт ажиллах чин хүсэлтэй бол, олон салбарын сонирхолтой төслүүдээс шинэ туршлага хуримтлуулахыг хүсвэл BSP багт нэгдээрэй.
Төслийн Ахлах Менежер нь BSP компанийн маркетингийн төсөлд хамаарах дараах чиг үүргүүдийг хийж гүйцэтгэнэ.
Маркетингийн том цар хүрээтэй төслүүдийн төлөвлөлт, гүйцэтгэл, нэгтгэл тайланг боловсруулах;
Төслийн багаа удирдан зохион байгуулах;
Харилцагч компаниудтай үр дүнтэй харилцааг үүсгэх, хадгалах;
Төслийг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгэх, хүлээлгэн өгөх;
Багийн болон өөрийн шинэ санаа, өнцөгийг үр дүнтэй боловсруулах, танилцуулах, илтгэх;
Төсөлтэй холбоотой кэйс судалгаа, чанарын судалгааг удирдан хийх, тайлагнах;