Компанийн шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой төсөл дээр ажиллах. Тус төсөлтэй холбоотой идэвхжүүлэлт, борлуулалт хийх, хөрөнгө оруулалтын талаар зөвлөх үйл ажиллагааг сайжруулах санал, санаачилгыг гарган хэрэгжүүлэх; Хөрөнгө оруулалтын олон төрлийн бүтээгдэхүүн /бонд, хувьцаа, ETF гэх мэт/ дээр мэргэжлийн түвшний судалгаа шинжилгээ хийж, олон нийтэд хүргэх контентын санаа боловсруулах, сонирхолтой нийтлэл бэлтгэх, судалгааны үр дүнд үндэслэн харилцагчид танилцуулж, зөвлөгөө өгөх; Харилцагчид компанийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний /хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн/ талаарх үнэн зөв ойлголтыг өгөх, үнэ цэнтэй мэдээллийг хүргэх замаар итгэлт зөвлөх нь байх;
Үнэт цаас гаргах, компанийн үнэлгээтэй холбоотой дотоодын болон олон улсын туршлага, зах зээлийн мэдээллийн талаар тогтмол судалгаа хийж, танилцуулах; Үнэт цаас гаргагч нарт зах зээлийн болон үнэт цаас гаргах процессын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, шийдвэр гаргахад туслах; Үнэт цаас гаргахтай холбоотой тухайн компанийн үйл ажиллагаа, засаглал, санхүү тайлагналд дүн шинжилгээ хийж үнэт цаас гаргах эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, танилцуулах; Санхүүгийн тайлан болон бизнес төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийх, үнэт цаасны танилцуулга боловсруулах, үнэт цаасны бүртгэлтэй холбоотой ажлуудыг хариуцах; Үнэт цаас гаргахтай холбоотой оролцогч байгууллагуудтай харилцаж, координатрын ажил гүйцэтгэх; Хийсэн судалгаа болон үнэт цаас гаргахтай холбоотой асуудлаар нийтлэл бичих, видео бичлэгэнд оролцох Үнэт цаасны бүртгэлтэй байх хугацаанд тогтмол мэдээлэл авч, явцын хяналт хийж, зөвлөмж зөвлөгөө хүргүүлэх;
Маркетингийн төлөвлөгөөний дагуу сошиал контент, шинэ төслуудийн зураг авалт хийх, эвлүүлэх, найруулах. Сайжруулах санал, санаачлага гарган ажиллах;
Компанийн маркетингийн идэвхжүүлэлт, брэндингийн хүрээнд хийгдэх, сошиал контент болон бусад дизайнтай холбоотой ажлуудыг бүтээлчээр хийж гүйцэтгэх; Компанийн маркетинг, брэнд хөгжүүлэлттэй холбоотой дизайны ажлуудыг хэрэглэгчид үр дүнтэй байдлаар хүргэх, сүүлийн үеийн маркетинг дизайны талаар судалж, компанид нийцүүлэн хэрэгжүүлэх, сайжруулалт хийх санал санаачилгыг гарган ажиллах; Компанийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, идэвхжүүлэх, арга хэмжээ зохион байгуулах болон бусад компанит ажилтай холбоотой сошиал дээрх контент болон хэвлэмэл материалын /брошюр, катологи, тараах материал, анонс/ эх бэлтгэл, дизайныг бүтээх, санаачлах;
Үнэт цаас хөрөнгийн зах зээлийн судалгаа шинжилгээнд үндэслэн дотоод арилжаанд оролцож буй харилцагч нарыг үнэн зөв мэдээ, мэдээллээр хангаж, шийдвэр гаргалтанд нь оновчтой шийдэл санал болгох, зөвлөх замаар тэдний итгэлтэй санхүүгийн түнш байх. Дотоод арилжаанд оролцож буй харилцагчид компанийн талаар болон бүтээгдэхүүн үйлчилгээ /хувьцаа, бонд, бусад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн үйлчилгээ/-ний талаар мэргэжлийн түвшинд мэдээлэл, зөвлөгөө өгөх, зах зээлийн судалгаа, шинжилгээ хийж, үр дүнг боловсруулан харилцагчид хүргэх. Бонд, хувьцаа бусад хөрөнгө оруулалтын олон төрлийн бүтээгдэхүүн дээр судалгаа хийж, үр дүнг үндэслэн харилцагчид хүргэх нийтлэл, контентын санаа боловсруулах, бичвэр бэлдэх.