Zangia.mn-ийн ээлжит цалин хөлсний судалгаа эхэллээ
2022, 8 сарын 11. 9:0022

Зангиа Портал ХХК нь бизнесийн байгууллагуудын мэдээлэлд үндэслэн цалин хөлсний судалгааг жил бүр боловсруулан гаргадаг бөгөөд 4 дэх жилдээ тус судалгааг хийж байна.
Энэхүү судалгаа нь салбар болон албан тушаал нэг бүрээр нарийвчлан гаргадаг цогц судалгаа юм.

Судалгаа нь зах зээлийн бодит мэдээлэлд үндэслэн цалин, урамшууллын системээ зөв тодорхойлох, шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээлэл авах боломжийг олгодог.

2022 онд хийж гүйцэтгэх салбарууд

  1. Худалдаа борлуулалт
  2. Мэдээлэл технологи
  3. Барилга
  4. Уул уурхай
  5. Уул уурхайн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлт

Судалгаанд оролцох бүртгэл нээлттэй бөгөөд та бүхэн өөрийн салбарын судалгааг хийлгэх боломжтой юм.

2021 оны судалгааны үр дүнгээс дор дурдвал:

Цалин хөлсний судалгааг эдийн засгийн үйл ажиллагааны 8 салбараар хийсэн бөгөөд дундаж цалинг салбараар харвал уул уурхайн салбарын дундаж цалин хамгийн өндөр байгаа бол үйлдвэрлэлийн салбарын дундаж цалин хамгийн бага байна.

Нийт дундаж цалин /салбараар/

Ажиллагсдын дундаж цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар 2019 оны дундаж цалинтай харьцуулахад барилга болон хүнсний үйлдвэрлэлийн салбаруудын дундаж цалин хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна.

Нийт дундаж цалин /салбараар/

Мөн судалгааны мэдээлэл цуглуулах асуулга нь ажиллагсдын үндсэн цалингийн мэдээллээс гадна тогтмол, тогтмол бус урамшууллын мэдээллийг агуулдаг. Урамшуулал, нэмэгдэл олгодог байгууллагуудыг эзлэх хувиар нь авч үзвэл тогтмол урамшууллыг нийт байгууллагуудын 31%, гүйцэтгэлд суурилсан урамшууллыг 56%, борлуулалтын урамшууллыг 59%, нэмэгдэл хөлсийг 25%, нэмэгдлийг 28%, хоол унааны нэмэгдлийг 78% нь олгож байна.

Нийт дундаж цалин /албан тушаалын ангиллаар/

Дундаж цалинг албан тушаалын ангиллаар харвал удирдлагын шатны ажиллагсдын дундаж цалингийн өсөлт хамгийн бага буюу 3%-ийн өсөлтийг үзүүлсэн бол энгийн ажил хөдөлмөр эрхлэгчдийн дундаж цалин 30%-аар өсч хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна.

Нийт дундаж цалин /албан тушаалын ангиллаар/

Мөн байгууллагын цалин хөлсний бодлогод нөлөөлж болзошгүй хүчин зүйлсийг гадаад болон дотоод хүчин зүйлс гэж хоёр ангилан авч үзсэн. Улсын хэмжээнд инфляц, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, ажилгүйдлийн түвшин зэргийг гадаад хүчин зүйлс гэж үзсэн.

Гадаад хүчин зүйлс

Тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өсөхөд иргэдийн дундаж цалин дагаж өсөх хандлагатай байдаг. Иймд улсын дундаж цалин болон дотоодын нийт бүтээгдэхүүний хоорондын хамаарлыг тооцож гаргасан. Улсын дундаж цалин болон ДНБ-ийн хамаарлын коэффициент 0.76 байгаа нь ижил хамааралтай буюу энэхүү хамаарал хүчтэй байгааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл ДНБ өсөхөд дундаж цалингийн хэмжээ дагаж өсдөг байна.

ДНБ болон дундаж цалингийн хамаарал

Харин ажилтны ажилласан жил, боловсролын түвшин, албан тушаалын зэрэглэл болон онцлогийг дотоод хүчин зүйл гэж үзсэн.

Дотоод хүчин зүйлс

Бүх шатны ажиллагсдын дундаж цалинд боловсролын түвшин дараах нөлөөг үзүүлж байна. Бүрэн дунд боловсролтой ажиллагсдын дундаж цалинг 100% гэж үзвэл техник болон мэргэжлийн боловсролтой ажиллагсад 7%-аар бага бол бакалавр зэрэгтэй ажиллагсад 24%, магистр зэрэгтэй ажиллагсад 90%, доктор зэрэгтэй ажиллагсад 52 хувиар тус тус илүү байна. Үүнээс үзвэл боловсролын түвшин ахих тутамд цалин хөлс нэмэгдэж байна.

Харин ажилласан жил цалин хөлсөд дараах байдлаар нөлөө үзүүлж байна.

5 хүртэлх жил ажилласан ажиллагсдын дундаж цалинг 100% гэж үзвэл 6-10 жилийн туршлагатай ажиллагсдын дундаж цалин 74%, 11-15 жилийн туршлагатай ажиллагсад 27%, 16-20 жилийн ажлын туршлагатай ажиллагсдын дундаж цалин 21%, 21-ээс дээш жилийн ажлын туршлагатай ажиллагсдын дундаж цалин 23%-аар хувиар тус тус илүү байна. Үүнээс үзэхэд ажилласан жил ахих тутамд цалин хөлс өсөж байгаа ч 11-ээс дээш жил ажилласан ажиллагсдын дундаж цалингийн зөрүү харьцангуй бага буюу ажилласан жилийн цалин хөлсөд нөлөөлөх нөлөө харьцангуй бага байна.

Судалгааг гүйцэтгэсэн: Зангиа Портал ХХК

Утас: 70101132, 80010808
И-мэйл: batgerel@zangia.mn
Вэб хуудас: www.zangia.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
7
0
8
1
7
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 22 сэтгэгдэл
dawka
103.57.94.88
   /
2022, 9 сарын 9. 17:45

good

Nana
66.181.166.38
   /
2022, 9 сарын 9. 17:28

Yahaw

Мөнхэрдэнэ
66.181.161.4
   /
2022, 9 сарын 9. 16:21

Sain

Аюушбаатар
122.201.20.194
   /
2022, 9 сарын 9. 11:07

GL

Д.
64.119.23.90
   /
2022, 9 сарын 9. 1:39

Dund

Daak
202.55.188.84
   /
2022, 9 сарын 8. 23:18

Ok

Сүхбаатар
192.82.91.76
   /
2022, 9 сарын 8. 20:32

энэ монголд нэг иргэний цалин 5 сая болж байж зүгээр л амьдрах орчин бүрдсэн тул цалингаа нэмэх шаардлагатай байна

Наранцэцэг
66.181.160.15
   /
2022, 9 сарын 7. 17:13

Юмны үнэ өсөөд цалин хүрэлцэхгүй л байна даа

bud
202.9.40.232
   /
2022, 9 сарын 7. 16:14

dund

Лхам
202.9.40.112
   /
2022, 9 сарын 7. 11:01

Байгууллага цалин нэмэхгүй нэмэхээрээ 50, 400-аар шатар тоглож байгаа аятай хандана, энэ бол үнэхээр бүтэхгүй асуудал цалинг дорвитой нэмэхэд ажилтны сэтгэл хэд дахин нэмэгдэнэ дээ

Munkhzaya
   /
2022, 9 сарын 4. 15:56

Монголд амьдрахад хүнд байна аа. Ганцхан хүүхэдтэй, нөхөртэйгээ 2уулаа ажиллаад ч энэ хэдэн зээлийн апп-уудыг дуусгаж байна. Өрнөөс өрний хооронд хоол хүнсээ л арай гэж авч байна. Тансаглаад аятайхан нарийн ногоо эдр авбал за тэгээд л дуусна. Хоногийн хоолоо яаая гэж байнаа. Хүнд байна. Ажилгүй олон хүүхэдтэй хүмүүс бүр яаж байгаа бол гэж санаа зовох юм. Цалин хөлсөө нэмээчээ. Хэрэглээний үнийн өсөлт чинь тэнгэрт тулчихлаа ш дээ. Яаж амьдар гээд байгаа юм бэ? Ингэхээр чинь гадагшаа явж ажиллахаас өөр арга алга. Бага цалин өгнө, унаа хоолны мөнгө өгөхгүй, амралтгүй цаг наргүй нохой гахай шиг ажиллуулна. Гэр бүлдээ цаг зарцуулах ямар ч боломж өгөхгүй. Бид нар чинь бас хүн ш дээ. Монголдоо ингэж боол шиг ажиллахаас залхаж байна. Шантарч байнаа. Цалин хөлсөө нэм ээ. Сэтгэл зүрхээ зориулж ажлаа аз жаргалтай хийдэг баймаар байна. Ямар ч тийм сэдэл алга. Амьдралын наад захын анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй ажиллах утгагүй байнаа ажил олгогчид оо.

Дариймаа
   /
2022, 9 сарын 3. 19:03

Үнийн өсөлт их байгаа үед албан газрууд доод шатны ажилтнаасаа цалинг бодьтой нэмэх шаардлагатай байна. Цалин өсдөггүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаад байна.цалингийн судалгаагаа бодьтой сайн хиймээр байна.

202.126.88.221
   /
2022, 9 сарын 2. 19:47

Бороо гоулд ХХК ийн цалингийн систем бодох аргачлал арай биш ээ аудитын шалгалт оруулж үзмээр санагдах юм

Дарь
66.181.161.2
   /
2022, 9 сарын 2. 11:04

Төрийн үйлчилгээний ажилчдын цалин хаанаа ч хүрэхгүй байгууллагынхан хамаг муу муухайг хийгээд гар дээр 400-500 мянга авна. Ажлаа хийж чадахгүй зүгээр л 1,500,000₮ аваад яваа нөхөд их байна даа. Энэ улс орон яаж хөгжих юм бүү мэд.

Enhee
66.181.161.40
   /
2022, 8 сарын 31. 14:29

Zarim gazriin uilchegchees ch baga tsalin avch bn da

Ууганчимэг
   /
2022, 8 сарын 30. 20:18

Цалин хүрэлцээгүй маш муу бна

Gerelt
   /
2022, 8 сарын 30. 14:32

Цалин ганц бие надад хаанаа ч хүрэхгүй бна.

Амараа
202.126.90.31
   /
2022, 8 сарын 23. 21:44

Цалин хүрэцэхгүй байнааа

Altansukh
195.181.170.105
   /
2022, 8 сарын 16. 20:56

Tsalin mungu buh salbart 50% nemeh shaasrdlagtai ym shig sanagddag tegj baijil tsalingaas tsalingiin hoorond ur tabij amidardag amidral bagsah bh

daria9976@gmail.com
49.0.135.12
   /
2022, 8 сарын 15. 18:51

цалиангаа нэмүүлмээр л байна ш дээ

цэцэндалай
103.80.211.141
   /
2022, 8 сарын 13. 9:54

хүнсний үйлдвэрлэлийн салбарын судалгаанд хамрагдах болон энэ салбарын судалгааг авч болох уу. судалгааг авахад ямар нэгэн төлбөр төлөх ёстой юу. хэд байдаг вэ

puje
192.82.84.136
   /
2022, 8 сарын 12. 19:44

.........

Онцлох мэдээ
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03