ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Сонгогдсон бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн процесс тогтоох
- Шинэ бүтээгдэхүүний өртөг, ашгийн тооцоолол гаргах
- Туршилт судалгааны ажлын дүгнэлт, зардлын тайлан нэгтгэл хийж тооцоо нийлэх
- Түүхий эд материалын харьцуулсан судалгаа (чанар, үнэ)
- Дотоодын харилцагчийн түүхий эдийн нөөцийн удирдлага, захиалга тооцоололд хяналт тавих, зааварчилгаа өгөх
- Ажилчдыг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх анхны зөв дадалд сургах дадлагажуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Худалдаа, Бизнес удирдлага болон эдийн засгийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
- Төлөвлөх, хяналт хийх ур чадвартай
- Харилцаа, багаар ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
АЗ ЖАРГАЛТАЙ АЖЛЫН БАЙР
Бидэнтэй нэгдсэнээр:
- Үндсэн цалингаас гадна ажлын гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал цалин, Борлуулалтын дүнгээс хамаарсан бонус цалин, Унааны нэмэгдэл, Өдрийн хоол, бусад хуулийн дагуух нэмэгдлүүдтэй
- Ажилтны цайны газар, амралтын хэсэг, сургалтын өрөө, хувцас солих өрөө болон усанд орох хэсэг зэрэг ажилтанд шаардлагатай бүхий л орчинтой
- Жил бүрийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахаас гадна, эрүүл мэндийн сайн дурын даатгалд даатгуулан эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой
- Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ 10-15% хямдралтай дүнгээр авах эрхтэй
- Кареерийн өсөлтийг үргэлж дэмжиж, өсөн дэвших боломж ажилтан бүрт
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарРесторан, хоол үйлдвэрлэл
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.