АРХИТЕКТОР /Охин компанид/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компаниас хэрэгжүүлж буй бүх төслүүдэд оролцох, төслүүдтэй холбоотой шаардлагатай зураг төслийг боловсруулах, хянах, барилгын угсралтын гүйцэтгэлийн явцад хяналт тавих,
- Төслүүдийн хэрэгжилттэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлэх, төслийн бичиг хэргийн ажлыг хөтлөн гүйцэтгэх,
- Хэрэгжиж буй болон хэрэгжүүлэх төслүүдийн зураг төслийг холбогдох норм, дүрэм, стандартын дагуу боловсруулах, шаардлагатай тохиолдолд орчуулах,
- Төслүүдтэй холбоотой гэрээ хэлэлцээрт оролцох, гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих,
- Барилга, архитектурын зураг төслийг холбогдох норм, дүрэм, стандартын дагуу төлөвлөх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Архитектор мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
- Архитектор мэргэжлээр зураг төслийн компанид тасралтгүй 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх,
- Revit болон бусад зураг төслийн программуудыг мэргэжлийн түвшинд ашиглах чадвартай байх,
- Үйлдвэрийн барилгын зураг төсөл гүйцэтгэж байсан туршлагатай бол давуу тал болно,
- Англи хэлийг ажил үүргээ гүйцэтгэх түвшинд эзэмшсэн байх,
- Асуудал дүгнэх, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай,
- Илтгэх, материал боловсруулах, бусдыг сонсох, мэдээллийг товч тодорхой дамжуулах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
- Ажилтан бүрээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг
- Жилд 6 өдрийн цалинтай чөлөө олгодог
- KPI гүйцэтгэлийн урамшуулал /20-35%/
- Удаан жилийн нэмэгдэл /5-30%/
- Сургалт, хөгжлийн дэмжлэг /5%/
- Тэтгэврийн хуримтлал /2%/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.