ХОЛБООНЫ ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Барилга байгууламжийн холбоо дохиолол (галын дохиолол)-ийн шийдэл гаргах, зураг-төсөл боловсруулах, төлөвлөлт гаргах;
- Суурилагдсан холбоо дохиоллын системийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх, засвар үйлчилгээний холбогдох үнийн санал гаргах;
- Холбоо дохиоллын систем, тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх;
- Барилга, байгууламжийн холбоо дохиоллын системийн засварын ажилд хэрэглэж буй тоноглол, гүйцэтгэл нь зураг төсөл, барилгын норм, дүрэм, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
- Холбоо дохиоллын системийн засвар үйлчилгээний баг ахлах, ажлыг зохион байгуулалтыг төлөвлөх, ажлын төлөвлөгөө боловсруулах, ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллах;
- Холбоо дохиоллын системийн найдвартай хэвийн ажиллагаа, системийн бэлэн байдлыг хангах;
- Захиалагч талд холбоо дохиоллын системийн талаар танилцуулга хийх, сургалт мэдээлэл өгөх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
- Мэргэжлийн чиглэлээр 2-с дээш жил ажилласан, баг удирдан ажиллаж байсан ажлын дадлага туршлагатай байх;
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх; /NFPA сургалтад хамруулна/
- Хэрэглээний программууд болон зургийн программ AutoCad программыг бүрэн эзэмшсэн байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Идэвх, санаачлагатай байх;
- Ажилч хичээнгүй, хариуцлагатай байх;
- Ажигч гярхай, ажлын сонор сэрэмжтэй байх;
- Ажлын уян хатан цагаар ажиллах;
Нэмэлт мэдээлэл
- Залуу эрч хүчтэй, чадварлаг, найрсаг хамт олон;
- Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, олон талын мэдлэг туршлагыг хуримтлуулах боломж;
- Өсөн дэвжих боломж;
- Ажилтныг тогтмол сургаж хөгжүүлэх боломж;
- ХАБ-ын хувцас хэрэглэл, сургалтад тогтмол хамруулна;
- Засвар үйлчилгээний ажлаар Оюу Толгой сайт руу ажиллах боломж;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас70121001, 95093400, 95093464
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.