Барилга, байгууламжийн зориулалт, хэмжээнд тохируулан халаалт, агаар сэлтгэлийн системийн зураг төслийг боловсруулах, батлуулах
Салбар инженерүүдтэй хамтран шийдэл боловсруулах (цахилгаан, архитектур, сантехник)
HVAC (Heating, Ventilation, Air Conditioning) системийн ачааллын тооцоо гаргах
CAD болон BIM программ ашиглан 2D, 3D зураг боловсруулах
Энергийн үр ашгийн тооцоо, системийн үр ашигтай хувилбаруудын харьцуулалт гаргах
Халаалт, агаар сэлтгэлтэй холбоотой техникийн нөхцөл, техникийн тодорхойлолт боловсруулах
Ажлын гүйцэтгэлийн даалгавар, ажлын тоо хэмжээ, төсөв, ажлын гүйцэтгэлийн хуваарь боловсруулах
Захиалагч, зөвлөх, хяналт болон гүйцэтгэгч нарт зориулсан тайлан, зөвлөмж боловсруулах
Халаалтын зуух, бойлуур, радиатор, шугам хоолой, агааржуулалтын хоолой, сэнс, агаар шүүгч, хөргөлтийн төхөөрөмж зэрэг тоног төхөөрөмжийн угсралтын ажилд инженерийн хяналт тавих
Ажлын явцын чанар, технологийн шаардлага хангаж буй эсэхийг шалгах
Барилгын үе шатны инженерийн шийдэл, өөрчлөлтүүдийг зохицуулах
Халаалт, агаар сэлтгэлийн системийн туршилт тохируулга хийх (Commissioning)
Системийн хэвийн ажиллагааг баталгаажуулах, хэмжилт, бичилт хийх
Ашиглалтанд хүлээлгэн өгөхөд шаардлагатай акт, бичиг баримтыг бүрдүүлэх
Агаар сэлгэлтийн системийн шүүлтүүр, сэнс, агааржуулагч зэргийн үйл ажиллагааг шалгаж, засварын санал боловсруулах
Халаалтын улирал эхлэхээс өмнөх бэлтгэл ажлыг зохион байгуулах
Системийн хэрэглээ, эрчим хүчний үр ашгийн судалгаа хийх, тайлагнах
Монгол Улсын барилгын норм ба дүрэм (БНбД), MNS стандарт болон олон улсын стандартуудыг мөрдөж ажиллах
Аюулгүй ажиллагааны заавар, дүрмийг ажилчдад сургалт хэлбэрээр хүргэх
Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчтэй техникийн уулзалт хийх
Халаалт агаар сэлтгэлийн багийн инженер, техникч, ажилчдыг удирдах, чиглэл өгөх
Захиалагч болон барилгын багтай уялдаа холбоо тогтоох
Барилгын талбай дээрх өдөр тутмын гүйцэтгэлийн хяналт хийх, тайлагнах
Хувь хүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, хурал семинарт оролцох
Барилгын халаалт, агаар сэлтгэлийн системийн шинэ технологи, шийдлийн талаар судалгаа хийх, санал оруулах
Дээд боловсролтой байх (Инженерийн ухааны бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй)
Халаалт, агаар сэлтгэл, барилгын инженер, цахилгаан хангамж, механик инженер, эсвэл холбогдох чиглэлээр төгссөн байх
Мэргэжлийн үнэмлэх, сертификат (шаардлагатай тохиолдолд) эзэмшсэн байх
Барилгын халаалт, хөргөлт, агаар сэлтгэл (HVAC) системийн ажиллах зарчим, стандарт, шийдлүүдийн талаар бүрэн ойлголттой
AutoCAD, Revit, SolidWorks, BIM зэрэг зураг төслийн программ дээр ажиллах чадвартай
Барилгын норм ба дүрэм (БНбД), MNS стандартуудыг мэддэг байх
Дулааны болон агаар сэлгэлтийн тооцоо хийх чадвартай (жишээ нь, DuctSizer, HAP, Carrier гэх мэт программыг ашиглах)
Төсөв, тоо хэмжээ гаргах, техникийн даалгавар боловсруулах туршлагатай
Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жилийн туршлагатай байх
Барилга угсралт, ашиглалт эсвэл зураг төслийн аль нэг чиглэлд ажиллаж байсан бол давуу тал болно
Системийн угсралт, тохируулга, хүлээлгэн өгөх ажиллагаанд оролцож байсан туршлагатай бол сайн
Төслийн хугацаа, чанар, аюулгүй байдлыг хянах чадвартай
Гүйцэтгэгч болон бусад инженерүүдтэй харилцах, уялдаа холбоо бий болгох чадвартай
Ажлын төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, тайлан бичих чадвартай
Хариуцлагатай, нямбай, ажлын ачаалал даах чадвартай
Багаар ажиллах болон бие даан шийдвэр гаргах чадвартай
Шинийг сурах, судлах, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй
Харилцааны соёлтой, техник хангамжийн талаар бусдад тайлбарлан таниулах чадвартай
"Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ.
Сүүлийн жилүүдэд гэр хороололын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагны болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.