БАРИЛГЫН ИНЖЕНЕР /ТГ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Барилгын талбайд батлагдсан зураг төслийн дагуу баталсан ажлын гэрээний чиг үүрэг цар хүрээний дагуу бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, барилгын хэвийн үйл ажиллагааг хангах, төслийн талбайн бүхий л үйл ажиллагааг удирдан ажиллах, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах.
- Талбайн барилга байгууламжийг хэвийн осол зөрчилгүй ажиллуулахын тулд талбайн зохион байгуулалтын зургийг гарган түүний дагуу чиглүүлэн аюулгүй найдвартай ажлыг зохион байгуулах.
- Төслийн талбайн нийт туслан гүйцэтгэгч компаниуд болон бусад бүх ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах дээр шаардлага тавин хянан ажиллах.
- Хариуцсан төслийн барилга байгууламжийн ажлын аргачлал, хүн хүчний төлөвлөлт, машин механизмын нөөц, хуваарилалт, гүйцэтгэлийн чанарт хяналт тавин багтаа өдөр бүр танилцуулах, хамтран төлөвлөх, шийдвэр гаргах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй. Барилгын зөвлөх инженер болон мэргэшсэн инженер зэрэгтэй бол давуу тал болно
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил баг хамт олон удирдан ажиллаж байсан
- Барилгын асуудлуудыг шийдвэрлэх, барилгын үзлэг шалгалт хийх, төслийн менежмент, чанарт анхаарал хандуулах
- Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх
- Асуудалд бие даан үнэлэлт өгөх, зөв шийдвэр гаргах чадвартай
- Үнэнч шударга, санаачилгатай байж, бусдад ажил хэрэгч шаардлага тавьж чаддаг байх
- Аюулгүй ажиллагааны талаар өндөр мэдлэгтэй, бусдад зааж сургах, үлгэрлэн зааварчлах чадвартай
- Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн
- Бие дааж, санаачилагатай ажиллах чадвартай
- Асуудалд дүн шинжилгээ хийх, богино хугацаанд шийдвэрлэх ур чадвартай
- Барилгын ажлын талаарх асуудалд мэргэжлийн зөв шийдэл, зохион байгуулалтыг хэрэгжүүлж чаддаг байх
Бусад
БайршилГовь-Алтай аймаг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.