Барилгын менежер / Узбекистан төсөл /
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төслийн хугацаанд барилгатай холбоотой төслийн менежментийг хэрэгжүүлэх
- Барилгын зураг төсөл болон барилгыг өөрчлөн шинэчлэх зөвшөөрлийг хариуцан холбогдох төрийн захиргааны байгууллагаас хууль журмын дагуу гаргуулах
- Төслийн хугацаат төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах, явцын хяналтыг хэрэгжүүлэх, хоцрогдол, гэнэтийн нөхцөл байдал болон бусад болзошгүй тасалдлыг мэдээлэх, арилгах арга хэмжээ авах, тайлагнах
- Барилгын төслийн явцад чанар болон аюулгүй үйл ажиллагааны хянан магадлах ажлыг зохион байгуулах
- Барилгын талбайн зохион байгуулалтыг дүрэм журам норм стандартын дагуу удирдан зохион байгуулах
- Зураг төсөл зохиогч талууд, инженер, төрийн байгууллагууд болон бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, туслан гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хангуулах, хянах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын инженер мэргэжлээр төгссөн Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Барилга угсралт болон барилгыг өөрчлөн шинэчлэх төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай /5-аас дээш жил/
- Барилга угсралтын аргачлал, технологийн өргөн мэдлэгтэй, техникийн зураг уншиж ашиглах чадвартай
- Барилгын норм, стандартын шаардлагууд болон төлөвлөлт хийх чадвартай
- Төслийн менежментийн мэдлэгтэй, төслийн бичиг баримт боловсруулах чадвартай
- Орос хэлний ахисан түвшний мэдлэгтэй /англи хэлний дунд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно/
- Узбекистан төслийн нээлт хүртэл Ташкент хотод байрлаж ажиллах
Нэмэлт мэдээлэл
Шаардлагатай тохиолдолд Узбекстан улсад томилолтоор ажиллана.
Бид танд:
- Тохилог тухтай орчин
- Сурч хөгжих, өсөн дэвших боломж
- Ажилтны хөнгөлөлт, урамшуулал
- Өдрийн хоолны хөнгөлөлт
- Өрсөлдөхүйц цалин, хангамж
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.